НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилт тавиад байгаа билээ.
Энэ хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Чад Улстай дипломат харилцаа тогтоолоо.
БНЧад Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгаа.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.
Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Чад Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Чериф Махамат Зене нар гарын үсэг зурлаа.
Бүгд Найрамдах Чад Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр (2014-2015) анх удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулах чиглэлд талууд харилцан туршлага солилцох боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!