“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт эх, нярайд ээлтэй орчин бүрдүүлэхэд дэмжлэг болгож гурван сая төгрөгийн тусламж үзүүллээ.
Төрөх тасгийн хамт олон энэхүү тусламжийг төрөхийн өмнөх өрөөнд эхийн ая тухтай байдлыг хангахад зориулж
Эх, нярайн тусламж үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагаанд тохирсон, эх, нярайд ээлтэй, хэрэгслүүдээр хангагдсандаа төрөх тасгийн эмч, мэргэжилтэн, үйлчлүүлэгч эхчүүд маш их талархаж байгааг Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Д.Мэндбаяр илэрхийллээ.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!