Залуу багш, оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал ирэх 4-р сарын 16-нд Төрийн ордонд болох гэж байна.
Бага хуралд оролцох оюутнууд сургууль дээрээ зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хуралд эхний гурван байрт шалгарсан байх шалгуур тавьж байгаа юм байна.
МУИС, ШУТИС, ХИС, ХААИС зэрэг томоохон сургуулиуд дээр эрдэм шинжилгээний бага хурлууд зохион байгуулагджээ. Нийт 10 салбарын хүрээнд явагдах дээрх хурал 4-р сарын 7-ны өдрөөс эхний салбар хуралдааны шалгаруулалтаа хийх аж.
Материал хүлээн авах хугацаа энэ сарын 31-ний өдөр дуусгавар болно. Одоогийн байдлаар салбар бүрээс 150 гаруй материал иржээ.
МЗХ-оос зохион байгуулдаг уг хурал жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж орон нутагт зохион байгуулагдах аж. Харин нэг том тулгамдаж байгаа асуудал нь хөрөнгө мөнгөний асуудал гэнэ. Энэ талаар А.Мөнхбат олон нийтийн сүлжээнд бичсэн байна.
Тэрээр “Эврика”-д бодит дэмжлэг хэрэгтэй байна гэсэн байна.
Өнгөрсөн жилүүдийн “Эврика”-д түрүүлсэн оюутнууд төрийн болон төрийн бус, томоохон компаниудад ажиллах мөн өөрийн хувийн бизнесээ эхлүүлээд явж байгаа гэнэ.
Дэмжлэг үзүүлсэн газрууд ч дээрх хурлаас гарсан залуучуудыг байгууллагатаа авч ажиллуулж байгааг дуулгалаа.
Хэвлэл мэдээлийн салбарынхан залуучуудын нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэж хамтарч ажиллаж байгаа. Бусад байгууллагууд ч мөн чадлаараа туслах байх гэж найдаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!