Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто худалдааны цогцолбор”-ыг барихаар болсон.
Энэ хүрээнд бүтээн байгуулалттай холбогдох бүхий л ажил үйлчилгээг зохион байгуулах, сонгон шалгаруулалт, төсвийн хуваарилалт хийх, хяналт тавих чиг үүрэгтэй Ажлын хэсэг байгуулагдлаа.
Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллах юм.
“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын удирдлагуудыг сонгон шалгаруулж, томилох ажил 4-р сарын 5-10-ны өдрүүдэд хийгдэх юм байна.
Ажлын хэсгийн төлөвлөгөө
| д/д | Үндсэн ажил | Зохион байгуулж, хэрэгжүүлэх ажил | Хугацаа | Хариуцах байгууллага |
|---|---|---|---|---|
| 1 | “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын удирдлагыг сонгон шалгаруулах | Сонгон шалгаруулалтыг зарлаж, өрсөлдөгчдийг дүгнэх | 04-р сарын 05 | Ажлын хэсэг |
| Үр дүнг Засаг даргад танилцуулж томилуулах | 04-р сарын 10 | Ажлын хэсгийн дарга | ||
| 2 | ”Авто худалдааны цогцолбор”-ын авто зогсоолыг эзэмших зогсоолын төлбөрийг төвлөрүүлэх | Эзэмшүүлэх авто зогсоолын зураг төслийг боловсруулж, тоо, төсвийг тодорхойлох | 04-р сарын 01-ний дотор | Ажлын хэсэг |
| Олон нийтэд нээлттэй зарлах | 04-р сарын 01 | Ажлын хэсэг | ||
| Авто зогсоолын төлбөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэх | 04-р сарын 20 | Ажлын хэсэг | ||
| Зогсоолын эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ, хэлцэл байгуулах, хяналт тавих | 04-р сарын 25 | Ажлын хэсэг | ||
| 3 | Зогсоолын төлбөрөөс эхний ээлжийн зам талбай, зогсоол, хамгаалалтын хашаа барих ажлыг зохион байгуулах | Олон нийтэд нээлттэй зарлах | 04-р сарын 20 | Ажлын хэсэг |
| Эхний ээлжийн авто зогсоол, зам талбайг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хяналт тавих | 05-р сарын 20 | Ажлын хэсэг | ||
| Хамгаалалтын хашаа барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах, хяналт тавих | 05-р сарын 20 | Ажлын хэсэг | ||
| 4 | “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах | Зураг төслийг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хяналт тавих | Ажлын хэсэг | |
| Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор тусгуулах | Ш.Уртнасан, | |||
| /НЕТГ/ | ||||
| Нийслэлийн 2014 оны төсөвт тодотголоор тусгуулах | Э.Ганхүү | |||
| /НЗДТГ/ | ||||
| Газрын эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах | Т.Батдорж /НӨХГ/ | |||
| Төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийг дэд бүтэц болон бусад зардалд хуваарилах | Ажлын хэсэг | |||
| Дэд бүтцийг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хяналт тавих | Ажлын хэсэг | |||
| 5 | “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх | 2014 оны 10 дугаар сарын 01-ээс нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөгдснөөс бусад нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглох ажлыг зохион байгуулах, хяналт тавих | 09-р сарын 25 | ЗАА, НМХГ |
| Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах, хяналт тавих | 09-р сарын 25 | НЗЦГ | ||
| 6 | “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөх | 10-р сарын 01 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!