Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг:
Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг. Эдгээр зах руу чиглэсэн замын хөдөлгөөн их байдаг.
Тиймээс өнгөрсөн оны аравдугаар сард СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт /Бидний нэрлэж заншсанаар 22-ын товчоо/130 га газарт “Авто худалдааны цогцолбор” байгуулж эдгээр захуудыг нэгтгэхээр Нийслэлийн удирдлагууд шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу шинээр баригдах цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргажээ.
“Авто худалдааны цогцолбор”-ын бүтэц
Мөн 22-ын товчооноос 1,3 км зайд нийтийн тээврийн эцсийн зогсоол байршуулах боломжтой аж. Цогцолбороор үйлчлүүлэх иргэдэд зориулан Улсын дугаарын тоо бүртгэлийн газрыг Авто худалдааны төвд барих оффисын барилгад байршуулахаар төлөвлөсөн байна.
ТАВАН жилийн хугацаанд цогцолборыг бүрэн ашиглалтад оруулна. Эхний ээлжинд энэ жилийн наадмаас өмнө 14 000 автомашины талбай бүхий газрыг хатуу хучилттай болгож ашиглалтад оруулах юм байна.
Наадмаас өмнө 14000 автомашины талбай бүхий газрыг хатуу хучилттай болгож "Авто худалдааны цогцолбор"-ын нэг хэсгийг ашиглалтад оруулна.
Эдгээр зогсоолуудыг аж, ахуйн нэгж иргэдэд тогтоосон төлбөртэйгээр эзэмшүүлнэ. Зогсоолын хэмжээнээс шалтгаалан иргэн, аж ахуйн нэгжүүдэд худалдах үнэ нь 4-9 сая төгрөг байх гэнэ.
Зогсоол худалдсан орлогоороо Авто худалдааны цогцолборын бусад бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм байна. Авто худалдааны чиглэлээр зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд шинэ цогцолборт давуу эрхээр зогсоол эзэмшүүлэхээр төлөвлөжээ.
Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн энэ ерөнхий төлөвлөгөөг өнөөдөр баталлаа. Мөн Авто худалдааны төвийн ашиглалт, үйл ажиллагааг хариуцах орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан.
Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэн үйл ажиллагаагаа явуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!