• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү гишүүний тууштай зан юунд хүрэх вэ

Өглөөний сонин
2014 оны 3 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр УИХ-ын дарга З.Энх­болдын үүдийг хоёр цаг гаруй сахисан сурагтай. 

Юуны учир ийнхүү хүлээс­нийг нь лавлатал Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай хүсэлт УИХ-ын даргад өргөн барих гэж байсан юм байх. Харин УИХ-ын дарга түүний хүсэлтийг хүлээж аваагүй аж.

Тиймээс эрхэм гишүүн даргын үүдийг сахиж бараг л “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гээч болсон сурагтай. Түүний хүсэлт гаргах болсон шалтгаан нь хууль зөрчсөн, салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний хувьд ёс зүйн алдаа дутагдал гаргасан зэрэг үндэслэлээр буруутгаж суудлаасаа буу гэж байгаа аж. 

Хэрвээ эрхэм гишүүний хоёр цаг хүлээсэн тууштай зан ялж УИХ-ын дарга хүсэлтийг нь хүлээж авбал түүний албан бичгийн хариу 14 хоногтоо багтаж Байнгын хороо, Их хурлаар хэлэлцэгдэж шийдвэр нь гарах юм байна.

Ямартай ч эрхэм гишүүн өөрийн зөв гэж бодсон зүйлийн төлөө тууштай явдаг нэгэн гэдгийг хүн бүхэн мэдэх хойно доо. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг