2020/04/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,776.98₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-5°
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
-1°
03:00
S31
-2°
04:00
S31
-2°
05:00
S31
-2°
06:00
S31
-3°
07:00
S32
-2°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/03/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр: Хөгжлийн бодлого зөв байхын хамт түүнд салхи оруулж байх ёстой

Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 27
Өдрийн шуудан
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

NTV телевизийн “Чухал яриа” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцож, олон сэдвээр дэлгэрэнгүй ярилцсан.

Энэ ярилцлагыг манай сонин бүрэн эхээр нь нийтэлж байна.

-УИХ-ын гишүүний хувьд та өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар ажил амжуулав?

-Өнгөрсөн нэг жил есөн сарын хугацаанд таван бодлогын хүрээнд 20 орчим хуулийн төслүүд дээр судалгаа хийж ажиллалаа. Таван бодлогынхоо дөрвийг нь боловсруулсан. Бодлогоо зөв оновчтой байлгахын тулд, бодлогынхоо хүрээнд хуулиуд уялдаа холбоотой байх, түүнд өөрчлөлт оруулах, шинэчлэх зэрэг ажлуудыг нэлээд тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийхийн тулд өмнөх түүхээ ч бас сөхөж харж, иргэд сонгогчидтойгоо ч уулзаж байж боловсруулсан.

Миний ажиллаж байгаа чиглэлүүд парламентын өнгөрсөн 20 гаруй жил ийн түүхэнд гаргаагүй бодлого. 

Зөвхөн Дорнодоос сонгогдсон гээд нутгийнхаа иргэдтэйгээ уулзах биш нийслэл, бусад аймгийнхантайгаа ч уулзаж, судалгаа хийх нь чухал.

Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанд тулгуурлан хөгжлийн стратегийн бодлогыг гаргаж ирэх нь чухал гэж үзсэн. Миний ажиллаж байгаа чиглэлүүд парламентын өнгөрсөн 20 гаруй жил ийн түүхэнд гаргаагүй бодлого. Өнөөдрийн нийгэмд ажилгүйдэл тулгамдсан асуудал. Ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, архидалт гээд нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх олон асуудал байгаа. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн цогц бодлогыг урт удаан хугацаанд хэрэгжихээр гаргаж ирэх хэрэгтэй.

Үүнийг боловсруулаад дууссан. Мөн аж ахуйн нэгж болон хувь хүнийг дэмжих, хамгаалах бодлого, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого зэрэг дээр ажиллаж байна.

-Зарим залуу гишүүнийг ажиглаад байхад намын ахаараа татуулж орж ирээд өөрийнхөө биш тэр хүнийхээ бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа мэт харагддаг?

-Та зөв хэллээ. Миний хувьд бага насандаа эцэг эх, өвөөгийнхөө гар дээр өссөний хувьд өөрийгөө суурь хүмүүжил сайн авч төлөвшсөн гэж хэлж чадна. Хоёр ч их, дээд сургууль, нэг удаагийн тусгай программыг амжилттай дүүргэсэн.

Төрийн албанд долоон жил, хувийн хэвшилд гурван жил ажиллалаа. Цаг хугацаа, санхүүгийн болон сэтгэлийн хөрөнгө оруулалтыг өөрөө өөртөө хийчихээд итгэл үнэмшлээрээ байж чадахгүй, хэн нэгний хэлснээр ажиллана гэдэг миний хувьд эвлэрэх зүйл огт биш. Харин зөвийг нь авах, бусдын алдаа дутагдлаас сургамж болгох зүйлүүд бол бий.

Н.Номтойбаяр: Хэн нэгний хэлснээр ажиллана гэдэг миний хувьд эвлэрэх зүйл огт биш.

Би хэн нэгэн хүнийг дагаж улс төрд орж ирээгүй. Мэдээж үлгэр дууриал авдаг хүмүүс бол бий. Жишээ нь, манай өвөө. Гэхдээ өөрөөрөө байх нь хамгийн чухал зүйл юм болов уу гэж боддог. Өөрөөрөө байна гэдэг нь буруу ишилсэн сүх шиг байна гэсэн үг ч биш.

-Сонгуулийн дараа хэр их бухимдалтай байсан бэ. “Н.Номтойбаяр гишүүн Дорнодын ард түмнийг мөнгөөр худалдаж авлаа”. “Н.Номтойбаяр мөнгөөр Дорнодод хур буулгалаа” гэх мэт таагүй мэдээллүүд сонгуулийн дараа ч хөвөрсөөр байсан?

-Ийм сөрөг мэдээллүүд олон явдаг. Улс төрд хөл тавьснаас хойш нэг зүйлийг маш сайн сурдаг юм байна. Аливаа асуудалд хүлээцтэй, тэвчээртэй хандах. Миний хувьд хүлээцгүй, тэвчээр муутай тал байсан. Одоо харьцангуй суралцаад байна.

Хэвлэлийн салбар үнэтэй. Аливаа үг, үсэг бүхний цаана мөнгө яригдаж байдаг. Олон шүүмжлэлийн дунд үнэний ортой зүйлүүд ч байдаг. Бүгдэд нь ач холбогдол өгөөд бухимдаад байвал ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгт ажил цалгардана. Тийм учраас би түүнийг огтхон ч тоодоггүй. Хааяа зохион байгуулалттайгаар гүтгэсэн тохиолдолд байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал хийлгэж байсан.

-Ингэхэд “Мунзуй” Нямдорж та хоёрын хооронд яг юу болсон юм бэ?

-Нэг статистик мэдээ байдаг. Сайн мэдээ, муу мэдээ хоёрын түгээлтийн харьцаа 1:9 байдаг гэж. Энэ бол олон улсын стандарт. Манай улсад бол миний харж байгааraap 1:20 байгаа болов уу гэж боддог.

Энэ асуудалтай холбогдуулан сэтгүүлч аливаа зүйлийн үнэн худлын балансыг хэрхэн барьж байгаа талаар судлахад ганцхан телевиз “энэ үнэн юм уу” гэж нягталж үзсэн байдаг. Бусад нь болж л байвал муу талаас нь нэвтрүүлсэн. Би энэ асуудалд гурван удаа хэвлэлийн хурал зарлаж, тийм зүйл болоогүй талаар тайлбар өгсөн. Хэрвээ үнэхээр хэвлэлд бичсэн шиг зүйл болсон бол иргэд сонгогчдоосоо уучлал гуйгаад, хувь хүнийхээ ёс зүйн хариуцлага гэдэг үүднээс энэ ажлыг өгөхөд надад ямар ч асуудал алга. Ингэлээ гээд идэх хоол маань хорогдохгүй, өмсөх хувцасгүй болчихгүй.

Үүнийг би удаа дараа хэлсэн. Харамсалтай нь энэ мэдээллийг түгээж өгөөгүй. Ил харагдаад байгаа нь хоёр нөхөр боловч цаана нь нөлөө бүхий хууль сахиулах байгууллагын хурган даргаас эхлүүлээд, дэд хурандаа болон улс төрийнхөн байгааг цаг нь болохоор шат дараалалтай гаргаж тавих байх. Би яарахгүй байгаа. Миний хувьд хууль сахиулах байгууллагад долоон жил ажилласан хэрнээ урьдчилж харж чадаагүй нь алдаа.

-Урьдчилж харах боломж байсан уу?

-Байсан. Гэхдээ түүнийг харж чадаагүй. Тийм боломжийг бусдад олгосон нь миний алдаа байх. Үүнд бодлого гаргах ёстой. Хэн нэгэн хүн хэвлэлээр ч бай, хуулиар ч бай гүтгүүлж болдог юм байна. Улс төрийн увайгүй үйлдлүүд манайд байна. Энэ бол ашиг сонирхлын зохион байгуулалттай асуудал. Нэг сая ам.доллар буюу төгрөгөөр тооцоход 1,8 тэрбум төгрөг надаас нэхсэн. Надад өөрийнхөө итгэл үнэмшил, үнэнийг худалдах тийм хүмүүжил эцэг эх минь олгоогүй. Би ихэвчлэн цаасан дээр ажилладаг. Бодсоноо цаасан дээр буулгадаг. Анзаарсан бол чуулган дээр би юм бичээд л суудаг.

Би ихэвчлэн цаасан дээр ажилладаг. Бодсоноо цаасан дээр буулгадаг. Анзаарсан бол чуулган дээр би юм бичээд л суудаг.

Үгээр илэрхийлэх авьяас чадвар тааруу. Саяхан Төв аймгийн Сэргэлэн суманд иргэдтэй уулзаж байхад нутгийн “Хууль боловсруулна гэж юу гэсэн үг вэ. Миний хувьд аливаа зүйлийг хаасан, боомилсон зүйл гэж ойлгож байна” гэж асуусан. Мэдээж хязгаарлалт бол тавигддаг. Хууль бол хөгжил эрэлхийлдэг. Аливаа ажлыг хэрхэн зөв оновчтой, эрх зүйн хүрээнд арга зам, гарцыг зөв суулгаж өгөх вэ гэдэг талаас хардаг. Нэн тэргүүнд бодлого маань зөв оновчтой байх ёстой. Бодлоготойгоо уялдаад хууль эрхзүйн орчин байх ёстой.

Монголын 2.9 сая иргэн хөгжил нэхэж байна. Хөгжлийг бий болгохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Үүний зохицуулалтыг төр хийх ёстой. Зохицуулалтыг хийхдээ зөв бодлого гаргах нь чухал. Энэ бодлогыг хууль, төсвөөр зохицуулна. Хамгийн гол нь тэдгээр нь хэрэгжихүйц байх ёстой. 2.9 сая иргэнээ хүн амын бүтцээр нь хуваагаад үзье л дээ. Ахмадууд долоон хувийг эзэлж байгаа бол, 20 гаруй хувь дунд насныхан.

Харин 18-35 насныхан 38 хувьтай, хүүхэд 30 хувь. Хөгжлийн аливаа суурь нь хүн амын хөгжил байдаг. Япон болон Европын орны иргэд нь хөгширчихсөн. Харин манай улсын хувьд 71 хувь нь хөдөлмөрлөх бололцоотой. Ахмадуудын дунд судалгаа хийж үзэхэд 63,5 хувь нь дахин хөдөлмөр эрхлэх боломжтой гэж гарсан.

-Харин төрийн хувьд ямар байна?

-Төр маань сүүлийн үед ухаалаг байх тухай их ярьдаг болсон. Ухаалаг байхын зэрэгцээ тогтвортой, зөв тогтолцоотой байх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан давхар дээлийн тухай хуулийн төсөл их яригдаж байна. Гэхдээ хэрэгжүүлэх хугацаан дээр нь улс төрийн нэлээд яриа болж байгаа.

Энд нэг жишээ хэлэхэд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг эмч гэж бодъё л доо. Н.Алтанхуяг сайдын өвчнийг үзээд “Та хорт хавдартай байна. Гэхдээ танд хоёр жилийн дараа эмчилгээ хийнэ” гэж хэлж болох уу. Зүй нь бол болохгүй биз дээ. Энэ хоёр жилийн хугацаанд үүсч болох сөрөг үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх юм бэ.

Тиймээс давхар дээлийн асуудлыг хаврын чуулганаар нэн яаралтай шийдчих хэрэгтэй байна. Удах тусам хэцүүднэ. Тиймээс дээрх асуудлыг энэ хаврын чуулганаар ярина гэж бодож байгаа. Үүнтэй холбоотойгоор тооцоо судалгаа хийсэн. Иргэд сонгогчидтой уулзахад Монголын төр тогтвортой байхыг хүсч байсан. Хэтэрхий улстөржиж байна гэж шүүмжлэлтэй хандаж байна билээ. Одоо би нэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа.

-Ямар?

-Улстөржилтөд хэмжээ хязгаар тавихгүй бол үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг хөндөөд байна. Жишээлбэл, Оюутолгойд очиж үзээгүй хүн улстөржүүлээд байдаг. Аливаа эрх баригч нам шийдвэр гаргахдаа нөгөө нөхдүүд буюу сөрөг хүчин хэл ам хийгээд байна гээд бие биенээ барьцаанд хийдэг.

Тиймээс үндэснийхээ аюулгүй байдалд халдахгүй гэсэн хэмжээг тогтоож өгөх хэрэгтэй. Украйны асуудал гэхэд улс төрийн намууд хоорондоо үзэлцсээр байгаад ард түмнийхээ аж амьдралыг сайжруулж чадахгүй эцэстээ бухимдал үүсгэж, гудамжинд хөдөлгөөнүүд гарч ирэхэд хүргэсэн.

Сөрөг хүчнийхээ удирдагчийг шоронд хийчихсэн. Ингээд том гүрнүүд геополитикийн тоглолтыг тодоор үзүүллээ. Үүнээс манайх ч гэсэн сургамж авах ёстой. Иймд төрөө тогтвортой байлгахын тулд улстөржих, хэмжээ хязгаарыг УИХ бодлогоор тогтоож өгөх ёстой.

Эцсийн дүндээ Монгол гэх нэг л эрх ашиг байгаа. Манайхан энд тэнд явахдаа нэгнээ муулдаг. Төрийн хар хайрцагны бодлого гэж байхгүй байна. Хамгийн гол нь бодлого зөв оновчтой байхын хамт түүнд салхи оруулж байх ёстой.

УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр

-Уг нь хөгжлийн бодлогыг олуулаа хэлэлцээд баталсан биз дээ?

-Тийм. Гэтэл нэг нам төрийн эрхийг бариад өөрсдийн мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын хөтөлбөр болгоод баталчихдаг. Гэтэл тэр нь хөгжлийн бодлоготойгоо уялддаггүй.

Хэрэгжүүлэх гарц нь парламент. Үүнийг авах хэрэгтэй. УИХ-ын дарга нь ахлаад түр хороо байгуулж, түүнд нь Байнгын хороодын дарга нар ороод Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих ёстой.

Нэг Засгийн газар байгуулагдан эмхлэгдэх гэсээр байтал хоёр жил нь өнгөрдөг. Үүнээс болж ард иргэд л хохирдог.

-Төрийн залгамж чанараас гадна хуулиудын уялдаа их муу шиг санагддаг. Энэ талаар та юу хэлэх үү?

-Монгол Улсад бидний ажил, амьдралыг зохицуулж байгаа 420 хууль байна. Харамсалтай нь хоорондын уялдаа холбоо муу. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Гаалийн болон Татварын тухай хуультай уялдаж байх ёстой.

Сая Хөрөнгө оруулалтын сайн хууль баталсан. Гэтэл хөрөнгө оруулалт нэмэгдээд, аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна уу гэвэл үгүй. Татварын багц хуулиа хүлээж байна. Хэзээ орж ирэх нь мэдэгдэхгүй байх жишээтэй. Энэ 420 хууль бидэнд хэрэгтэй юм уу. Миний сонсч байснаар 100 гаруй хуулиар бидний ажил амьдралыг зохицуулж болдог гэсэн.

Төр эзэнгүй өмчид эзэн суугаад түүгээр бизнес хийгээд байдаг. Үүнийг л нэн даруй зогсоох хэрэгтэй.

Төсвийн захиран зарцуулалт таван зүйл дээр байх ёстой. Энэ бол миний бодол. Татвар төлөгчид бид эх орныхоо хөгжлийн төлөө төлбөр төлж байна. Бид боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, дэд бүтэц болон төрийн үйлчилгээ гэсэн таван хүрээнд үйлчилгээг төрөөс авах гээд байна. Түүнээс биш бидний мөнгөөр битгий бизнес хийгээд бай.

Түүний нэг жишээ бол төрийн өмчит 100 орчим аж ахуйн нэгжүүд юм. Эдийн засгийн ардчиллыг оруулах ёстой. Төр өөрөө татвар төлөгчдийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд, татвар төлөгчдийн эрхэлж байгаа бизнесийн ажилд оролцоод, өрсөлдөөд байдаг.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 40 орчим нь алдагдалтай, баланс нь хасах гардаг.

Харин “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажиллаж байгаа. Гэтэл МИАТ 18 тэрбум, Багануур жил бүр 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Үүнийг зогсоох ёстой. Бизнесийн салбараас төрд орж ирсэн хүмүүсийн олонхи нь дампуурсан. Аж ахуйн нэгж үүсгэн байгуулж байгаагүй улстөрч гэж байхгүй. Цөөн тооны хэд л амжилттай явж байгаа.

Төр эзэнгүй өмчид эзэн суугаад түүгээр бизнес хийгээд байдаг. Үүнийг л нэн даруй зогсоох хэрэгтэй. Орон нутгаар явж байхад иргэд инженерийн . шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, зам гээд л олон зүйлийг хүсч бүр гуйж байна. Уг нь гуйх ёсгүй, шаардах эрхтэй. Яагаад гэвэл мөнгийг нь төлж байгаа. Тиймээс үйлчилгээгээ авах ёстой.

Одоогийн хүүхдүүд бие бялдрын хувьд сайнгүй. Удирдах, удирдуулах арга ухаанд суралцаагүй байна.

Манай улсад ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахгүй байна. Тиймээс ажилд авч байгаа аж ахуйн нэгжүүдийг эдийн засаг, санхүүгийн хувьд төрөөс дэмжих хэрэгтэй нь зөв. Нийгмийн даатгалын шимтгэлд хөнгөлөлт үзүүлдэг байх. Залуучуудын 70 хувь нь их, дээд сургууль, үлдсэн нь мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байна. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт нь урвуугаараа байдаг.

Харин Кембрижийн тогтолцоо манай улсад нийцэхгүй. Зургаан настай , хүүхдээ дагаад ээж нь сумын төв дээр амьдарч, аав нь мал дээрээ үлддэг. Ингэснээр өртөг зардал нь нэмэгддэг. Жишээлбэл, Болд та сайн ажиллавал цалинг нэмнэ гэдэг өөрөө буруу тогтолцоо.

Цалин урамшууллыг хангалттай олгосноор хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. Хөдөлмөрийн яам 700 сая ам.доллараар АНУ-ын судалгааны компанитай гэрээ байгуулсан. Үүнтэй би өөрийн боловсруулсан бодлогыг харьцуулна.

-Энэ бүх судалгааг хийсэн гэхээр гарах гарцыг ч бас боловсруулж байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Би өөрийн твиттер хуудсанд өнөөгийн цэргийн албыг мэддэгт суурилсан сайн дурынх болгоод цалинтай болгоё гэж бичсэн. 2016 оны зургадугаар сарын 1-нээс 18-27 насны хүүхэд, залуучуудыг 90 хоногийн хугацаанд цэргийн үүрэгт бэлтгэх ёстой. 90 хоногийн 40 орчим хувь нь цэргийн ерөнхий мэдлэг байна.

Одоогийн хүүхдүүд бие бялдрын хувьд сайнгүй. Удирдах, удирдуулах арга ухаанд суралцаагүй байна. Нэг хатуу үг хэлэхэд гомдоод, гоншигноод явчихдаг. Хамгийн гол нь эх оронч үзлийг төлөвшүүлэх хэрэгтэй.

x