Төрийн өмчийн хорооноос зарласан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагын сонгон шалгаруулалтын хүрээнд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр шинэ даргыг сонгожээ.
Компанийн ТУЗ-ийнхөн өнгөрсөн баасан гаригт хурлаа хийж гүйцэтгэх захирлаар П.Батсайханыг томилсон байна.
П.Батсайхан 2006-2008 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яаманд Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байснаас гадна Мянганы сорилтын сангийн төмөр замын төсөл хариуцсан захирлаар ажиллаж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!