Монголчууд эрүүл хүнсийг сонгож, зөв хооллохыг хичээдэг болсон. Илүүдэл жин, зовиурт өвчнөөсөө салж эрүүл, зөв хооллолтын ур дунг мэдэрсэн олон хун бий.
Үүний зэрэгцээ эрүүл, зөв хооллолттой салшгүй холбоотой зүйл бол зохимжит хүнс юм. Энэ талaap “Соёолж” ВИП клуб ТББ-ын тэргүүн Б.Гэрэлмаатай ярилцлаа.
-Таны “Хоол ба Сэтгэл” номонд зохимжит хүнс сонгох, зөв хооллох талаар бичсэн байдаг. Үүнээс гадна хооллохын тулд сэтгэл чухал хэмээн өгүүлсэн байсан?
-Бидний хэрэглэж буй хүнс бүтцийн хувьд ядуу, органик биш, генийн өөрчлөлттэй болжээ. Хүнсний талаар яривал олон зүйлийг дурьдаж болно. Гэхдээ өнөө үед энэ бүгдийг зохицуулахын тулд хамгийн гол нь сэтгэлийн боловсрол чухал болж байна.
Сэтгэлийн боловсролд анхаарахгүйгээр зохимжит хүнс хэрэглэх, зөв хооллох тухай яриад ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл, хүн эрүүл мэнддээ анхаарч байна гээд зохимжит хүнс болох хошуу тариа, хөх тариа, хивэг, жигнэсэн гүзээ зэрэг хоолыг хэрэглэхийг хичээдэг.
Өдөрт 150 гр улаан манжин буюу түүний шүүсийг хэрэглэж заншвал эрүүл байх үндэс болно.
Гэвч цагаа тулахаар эдгээр хүнсийг хэрэглэж чадахгүй нөгөө л өөх тостой хоолоо сонгодог. Энэ нь эрүүл мэнд, сэтгэлийн боловсрол дутмаг байгаа явдал юм. Нэгэнт биед хортой хоол хүнсийг хэрэглэхгүй гэж шийдсэн бол мэдээж ашиггүй хүнс сонгохгүй нь ойлгомжтой.
Буруу хоол хүнсийг сонгоход хүргэж буй үндсэн хүчин зүйл нь хүний дур хүсэл, таашаал, өөрөөр хэлбэл номхроогүй сэтгэл юм. Бид сэтгэлээ боловсруулж байж л өөрийн эрхгүйгээр хэрэггүйд шунан дурлах, хэрэгтэйгээс дургүйцэн татгалзах байдлаас сална. Түүнээс биш сэтгэлээ хорьж, барьж чаддаг болох тухай яриа ямар ч үр дүнгүй.
Сэтгэл зөв бол зохимжит хүнсээ сонгоод зогсохгүй, байнга тайван идэх чадвартай болох юм. Эрүүл мэндийн боловсрол нь дотроо оюуны боловсрол буюу мэдлэг, сэтгэлийн боловсрол буюу чадвар хоёрыг хамтад нь багтааж байж хүн.эрүүл, зөв хооллодог болно.
-Манайд хүн бүхэн маргарин хэрэглэдэг. Гэтэл ихэнх хүн түүний хор хөнөөлийг төдийлөн сайн мэддэггүй. Энэ нь бас эрүүл мэнд, сэтгэлийн боловсролтой холбоотой байх?
- Идэх хүнсээ таних нь мэдлэгийн асуудал. Цөцгийн тос, маргарин хоёрыг идэх тухайд цөцгийн тос нь идэхийн аргагүй муухай амттай, царай муутай учраас сайхан амттай маргариныг сонгож хэрэглэдэггүй байх. Энд зөвхөн үнийн асуудал бий болов уу. Монголчууд маргариныг масло буюу цөцгийн тос гэж андуурдаг.
Монголчуудын дийлэнх нь цөцгийн тос (масло), маргарин хоёрын ялгааг мэддэггүй. Маргарин түрхсэн мөртлөө маслотой талх идэж байна гэдэг болсоор 20 гаруй жил болж байна. Мөн маргарин нь гурилан бүтээгдэхүүн, нарийн боовны үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд учир далд хэлбэрээр олон бүтээгдэхүүний найрлагад ордгийг хүмүүс мэддэггүй.
Маргариныг шар болгохын тулд хиймэл будаг нэмдэг. Амтыг нь үнэр оруулагчаар засдаг. Ургамлын шингэн тосыг хатууруулж, төлвийг нь өөрчилсөн бүтээгдэхүүн бол маргарин. Амьтны биед ороод задардаггүй трансжир хэмээх тосны нэгдлүүдийг агуулдаг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг.
-Гадуур худалдаалагдаж буй сайн чанарын орос, герман масло гээд байгаа нь маргарин гэсэн үг үү?
-Орц найрлагын тухай шошгон дээрх мэдээллийг сайн үзэх хэрэгтэй. Зарим нь сайн цөцгийн тос байдаг.
-Маргарины гол хор нөлөө нь юу вэ?
-Маргарин их хэрэглэдэг хүмүүс зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал, зүрхний шигдээс, зүрхний хэм алдалт, хорт хавдарт илүү өртөмтгий гэдэг нь тогтоогдсон. Тухайлбал, өдөрт 40 грамм маргарин хэрэглэхэд зүрхний шигдээс болох эрсдэл 50 хувь өсдгийг эрдэмтэд баталсан байдаг. Тодруулбал, маргарины хэрэглээ нь цөцгийн тос, тарган махнаас илүүтэйгээр зүрх судасны өвчний эрсдэлийг үүсгэдэг. Тиймээс бялууны чимэглэлийг юугаар хийдэг, гурилан бүтээгдэхүүн, жигнэмэгт юу хийгээд тослог сайхан болдог. Max ногоог ямар тосонд чанаж, хуурдгийг сонирхдоггүй.
Цаашлаад бүтээгдэхүүний мэдээллийг тайлж уншиж чаддаггүй хүн бол зөв сонголт хийх чадваргүй байна гэсэн үг. Тиймээс хоол хүнсний зөв сонголт ярихаасаа өмнө тухайн бүтээгдэхүүний хор хөнөөл нь хожмоо юу болохыг ойлгож, ухаарах явдал. Нэгэнт хор хөнөөлийг иь ойлгосон тохиолдолд зөв сонголт хийх нь гарцаагүй.
-Зохимжит хүнсний чухал хэсэг болох хошуу тариа, хөх тариан ач холбогдлын тухай ярихгүй юу?
-Хошуу тариа буюу овъёос нь уураг, тослог, эслэгээр хамгийн баялаг, цардуул багатай үр тариа бөгөөд ургамлын хаан гэж нэрлэгддэг хүнс. Насанд хүрсэн хүн овъёосны хольцтой нэг аяга бүтээгдэхүүн идэхэд өдрийн хэрэгцээт уургийн 29 хувийг хангадаг. Овъёосны гурил, түүгээр хийсэн гурилан бүтээгдэхүүн, овъёосны ханд зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд зүрхний титэм судасны эмгэг үүсэх явцыг сааруулдгийг АНУ, Канад, Германд судалгаагаар тогтоосон.
Титэм судасны эмгэг үүсэх явцыг сааруулдаг хүчин зүйлийг овъёосонд их хэмжээгээр агуулагддаг уусамхай эслэг бетаглюкан, Е амин дэмтэй холбож үздэг.
Харин хөх тариа нь уураг, нүүрс уснаас гадна В, Е төрлийн амин дэм, магни, цайр, фосфор, төмөр, селен зэрэг эрдэс бодисын найдвартай эх үүсвэр болдог. Тиймээс зүрх судас, мэдрэл, ходоод гэдэс, нойр булчирхайн эмгэг, яс сийрэгжих, шүд хэврэгших, үс арьсны өвчнөөс сэргийлэхэд сайн нөлөө үзүүлдэг.
Жингээ барих эсвэл чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлж буй тохиолдолд ч үр дүнтэй байдаг.
-Сүүлийн үед улаан манжинг сайн гэх боллоо. Энэ тухай?
-Улаан манжинг эрт, үеэс эмчилгээ, сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн. Улаан манжинд агуулагдаж байдаг, бетаин хэмээх бодис нь элэг өөхлөх явцыг сааруулж, солилцоог зохицуулах замаар элэгний хэвийн үйл ажиллагааг хангадаг.
Үүнээс гадна олон төрлийн амин дэм агуулагддаг учир түүний ач холбогдол их. Түүний нэг нь цус төлжүүлэх явцыг зохицуулж чаддаг. Өдөрт 150 гр улаан манжин буюу түүний шүүсийг хэрэглэж заншвал эрүүл байх үндэс болно.
Харин чихрийн шижинтэй хүн цусан дахь сахар нь өндөр байгаа тохиолдолд улаан манжин хэрэглэхгүй байхыг анхаараарай.
-Үнээний сүү хэрэглэх сайн, муу гээд олон янзаар ярих юм. Энэ талаар?
-Хүн төрөлхтөн байгалийн жамаараа сүү хэрэглэсээр ирсэн. Ялангуяа, нялх хүүхдэд ээжийнхээ сүүг ууж өсөх нь чухал. Харин үнээний сүү хэрэглэх гэж байгаа тохиолдолд нэг зүйлийг анхаарах ёстой. Орчин үед органик биш, генийн өөрчлөлттэй үнээ их болж.
Мөн сүүнийхээ гарцыг их болгох зорилгоор генийн өөрчлөлттэй организмуудыг агуулсан тэжээл, бордоо өгдөг тал бий. Хэрэв ийм төрлийн үнээний сүүг хэрэглэж байгаа бол энэ нь эрүүл мэндэд хэрэгтэй гэхээсээ илүү хор болж байгаа юм. Тиймээс ямар төрлийн сүү хэрэглэж байгаагаа хэрэглэгч мэддэг нөгөө талаас сүү нь ямар үнээнээс гарсан, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан эсэхийг баталгаажуулсан баримт байх зайлшгүй хэрэгтэй болоод байгаа юм.
-Эрүүл хүнс, зөв хооллолтоор дэлхийд тэргүүлж байгаа улс орны туршлагаас сонирхуулахгүй юу?
-Дэлхий дээр хамгийн урт наслаж байгаа хүмүүс бол Япончууд. Япончууд зохимжтой хоол хүнс сонгож, бага хэмжээгээр иддэг. Мэдээж хүмүүс тэднээс үлгэр дууриал авахыг хичээдэг. Гэвч нөгөө л эрүүл мэнд, сэтгэлийн боловсрол дутмаг байгаагаас болж хэрэгтэй үед нь, зөв хоол хүнсээ хэрэглэж чадахгүй байна. Тиймээс хүн бүр дор бүрнээ эрүүл, сэтггэлийн боловсролд суралцах хэрэгтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!