Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрсний усыг ахуйн хэрэглээнд ашиглах журам боловсруулахаар болжээ

ikon.mn
2014 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтод ахуйн ба үйлдвэрийн бохир ус, гадаргын усыг цэвэршүүлэн үйлдвэр, ахуйн хэрэглээ, хотын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байдаг.

Энэ хүрээнд авто машин угаалгын газруудад усыг дахин ашигладаг болгох талаар санал боловсруулж, хотын баруун хэсгийн хөрсний усны судалгааг хийхээс гадна ахуйн болон үйлдвэрийн бохир ус, гадаргын усыг цэвэршүүлэн үйлдвэр, ахуйн хэрэглээ, хотын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах санал санаачлагыг дэмжиж ажиллахаар төлөвлөж байгаа.

Тиймээс нийслэлийн Засаг даргын 2014 оны А/149 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд хөрсний болон гадаргуугийн усыг ашиглах, ашиглаад гарсан бохир усыг цэвэршүүлж дахин ашиглах журмын төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. 

Тус ажлын хэсгийг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа ахлах юм байна.