Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жилд 10000 хос гэрлэлтээ батлуулж 3000 нь цуцлуулж байна

Л.Баатархүү
2014 оны 3 сарын 4
bodlogo.mn
Зураг зураг

Энэ 3000 хос гэрлэлтээ цуцлуулснаар 4000-5000 мянган хүүхэд өрх толгойлсон эмэгтэй эсвэл ганц бие эцгийн гарт хүмүүжих болно. 

Монгол Улсын хүн ам яг одоо хоёр сая 939 мянга 817-д хүрэв. Тун удахгүй албан ёсны тоогоор гурван саяулаа болох нь. Хүн ам ийн өсөхийн хажуугаар бас нэгэн сэтгэл эмзэглэм тоон мэдээ олж харав.

Залуусыг гэрлэлтэд бэлтгэх, тэдэнд зориулсан гэр бүлийн боловсрол олгох, сургалт сурталчилгааны ажил хийх хэрэгтэй.
 

Тодруулбал, манай улсад жилд 10000 хос гэрлэлтээ батлуулдаг. Харамсалтай нь жилд 3000 хос гэрлэлтээ цуцлууж байна гэх статистик мэдээ бий. Энэ 3000 хос гэрлэлтээ цуцлуулснаар 4000-5000 мянган хүүхэд өрх толгойлсон эмэгтэй эсвэл ганц бие эцгийн гарт хүмүүжих болно.
 
Магадгүй муугаар бодоход зарим нэг нь ээж, аавдаа туслахаар амьдралын төлөө зүтгэж сургууль завсардаж, цаашлаад эрүүл мэндээрээ ч хохирохыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр гэр бүл салалт хэтэрхий залуу байгаа нь нийгмийн нэг цочрол гэлтэй. Судалгаанаас үзэхэд нийт салалтыг голлох хувийг 25-40 насныхан эзэлдэг гэнэ.
 
Тэгвэл Монголд салалт, хүүхэд өнчирөлт яагаад бий болов гэдгийн цаана юу дутагдаад байна вэ гэх асуулт ургана.

Гэр бүл судлаачдын хэлж буйгаар “Залуусыг гэрлэлтэд бэлтгэх, тэдэнд зориулсан гэр бүлийн боловсрол олгох, сургалт сурталчилгааны ажил хийх хэрэгтэй. Төрийн нэгдсэн, холбогдох бодлого, санаачлагагүй явж ирсний гай. Хэдийгээр амьдрал нь муу байж болно. Тэр бүхэнд төрийн дэмжлэг, хүмүүсийн өөрсдийнх нь сэтгэл хэрэгтэй” гэдгийг онцолж буй. 

 Bodlogo.mn