ГЕГ-ын хууль эрхзүйн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираас дараах зүйлийг тодрууллаа.
-Жижиг дунд үйлдвэрлэлийн төхөөрөмжийг хилээр татваргүй нэвтрүүлэх тогтоол ойрын үед сунгагдах боломж байна уу?
-ЖДҮ эрхлэгчдийг дэмжих бодлогоор ЗГ-аас жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх хугацаатай тогтоол гаргасан.
Хугацаа нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31 -ны өдөр дууссан. Одоогоор ЗГ-аас уг тогтоолыг сунгана гэсэн мэдээлэл өгөөгүй байна. Энэ талаар олон хүн манай байгууллагад хандаж баталгаат агуулахад бараагаа хадгалуулж байна.
-Танай байгууллагын баталгаат агуулахад хэр хугацаанд бараагаа хадгалуулж болох вэ?
-Зарим аж ахуй нэгжүүд Засгийн газрын тогтоол сунгагдаж магадгүй гэсэн байдлаар баталгаат агуулахад бараагаа хадгалуулсан Аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийн дагуу хоёр жилийн хугацаатай хадгалж болдог. Манай байгууллагад арав орчим баталгаат агуулах байдаг. Одоогоор ихэнх нь чөлөөтэй байгаа.
Тиймээс иргэд манай байгууллагад хүсэлт гарган бараагаа хадгалуулж болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!