Авто худалдааны төвийн нэгдсэн цогцолборыг 22-ын товчооны ойролцоо барихаар болоод байгаа билээ.
Эхний ээлжинд 22-н товчооноос 1,7 орчим км зайд 130 га газарт барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулсан тухай бид мэдээлж байсан.
Энэ удаад цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
1. Авто худалдааны төвийн бүтэц:
- Сэлбэг, хэрэгслийн 285 павилон
- 1191 автобус
- Хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай,
- Авто эскпо зохион байгуулах 1 барилга,
- Үйлчилгээ оффисын 14 барилга
- 8,7 га талбайд явган хүний зам
- 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж
- 4.4 га талбайд авто машины туршилтын талбай
- Авто зогсоолуудыг Toyotа, Ford, Nissan зэргээр нь ангилан байрлуулна.
2. Цогцолборын дэд бүтэц:
- Барилгуудын дулааныг бие даасан 3 дулааны эх үүсвэрээс хангана.
- Усан хангамжийг хэрэгцээний усыг хайгуул хийж бие даасан байдлаар шийднэ. Учир нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрүүд нь зүүн талдаа байрласан байдаг бөгөөд төлөвлөж буй авто худалдааны төв нь хотын төвлөрсөн шугамаас 8км зайтай юм. Тиймээс шугам сүлжээ татсан тохиолдолд усны чанарт өөрчлөлт орох болон дан шугам өвөл хөлдөх зэргээр ашиглалтын хувьд хүндрэлтэй байгаа.
- Усан хангамжийг төвлөрсөн бус усан хангамжийн байдлаар шийдсэн тохиолдолд салбар шугам болох 3 212 м урт шугамыг дулааны сувагт угсрах боломжтой.
Бүтээн байгуулалтын ажлыг энэ хавраас эхлүүлж, эхний ээлжинд гол замаас тус цогцолбор хүрэх 1,7 км хатуу хучилттай зам, 14 000 автомашины зогсоол барих юм.
3. Эскиз зураг:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!