Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн технологиор хавдрыг эсийн түвшинд оношилно

ikon.mn
2014 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Цөмийн технологийн ачаар Монголдоо хавдрыг эсийн түвшинд оношлох илүү дэвшилтэт технологитой боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Цөмийн энергийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран шинэ технологийг Цөмийн онош зүйн тасагт нэвтрүүлж байна.

ОУАЭА-ийн Техник хамтын ажиллагааны төсөлд тус агентлагийн Техникийн хамтын ажиллагаа, Ерөнхий сайдын багцаас санхүүжилтийг хийж, хоёр толгойт SPECT/CT-цөмийн оношилгооны аппаратыг авсан байна. 

Ерөнхий сайдын багцаас санхүүжилтийг хийж, хоёр толгойт SPECT/CT-цөмийн оношилгооны аппаратыг авсан байна. 

Энэхүү аппаратыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Радиологийн салбар зөвлөлийн дарга О.Энхбаяр, Улсын нэгдүгээр эмнэлэгийн дарга Д.Бямбадорж, Цөмийн онош зүйн тасгийг үүсгэн байгуулагч зөвлөх эмч Д.Онхуудай , Хавдар судлалын үндэсний төвийн төлөөлөгч зэрэг албаны хүмүүс нээлтийн үйл ажиллагаанд оролцож тууз хайчиллаа.  

Цөмийн технологийн энхийг хэрэглээний нэг хэсэг болсон энэхүү аппаратыг ашиглах болсноор эрхтэн системийн эмгэгийн үйл ажиллагаа болон голомтот эмгэгүүдийг нэгэн зэрэг оношлох боломжтой болж, оношилгооны төрөл нэмэгдэж  чанар 2-3 дахин сайжрах юм.