“Ф.Шопен ба 21-р зууны Монгол” нэртэй олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан өчигдөр эхэллээ.
Таван өдрийн турш болох энэ уралдаан Ази тивд өмнө нь болж байгаагүй гэдгээрээ онцлогтой. Уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ-ын 30 орчим төгөлдөр хуурч оролцох гэнэ.
Тус уралдааны шүүгчээр Польшийн Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, БНХАУ-ын Шанхай хотын хөгжмийн консерваторын орлогч захирал, төгөлдөр хуурч Зие Танг, ОХУ-ын Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Дурбажева нар ажиллах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!