Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Жаст"-ын Ш.Батхүү “Хадгаламж” банкны зарим дансны мэдээллийг устгасан нь илэрлээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Жаст групп” ХХК-ий захирал Ш.Батхүү Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онд нийт 109 сая ам.долларын зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон билээ.

5.4 тэрбум төгрөг, 469 мянган ам.долларын орлого, зарлагын мэдээллүүдийг устгасан нь шинээр илэрчээ.

Ингэснээр улсад онц их хэмжээний хохирол учруулж, залилан мэхэлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан.

Тэгвэл тэрбээр дахин нэг томоохон хэрэгт уналаа. Учир нь Ш.Батхүү “Хадгаламж” банкыг Төрийн банк руу шилжүүлэх явцдаа банкны бусад албан тушаалтнуудтай хамтран тус банкны ажилтнуудын нэр дээр нээсэн данснаасаа авч ашигласан 5.4 тэрбум төгрөг, 469 мянган ам.долларын орлого, зарлагын мэдээллүүдийг устгасан нь шинээр илэрчээ.

Мөн данс эзэмшигчийн талаарх мэдээллийг устгаж, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл боллоо. Иймд "Жаст"-ын Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгэн, Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэлсэн байна.