“Газпром” компани Алс Дорнодод хийж буй хайгуулынхаа ажлын хүрээнд Өмнөд Киринскийн /Сахалин-3/ хайгуулын талбайгаа нефтийн үлэмжхэн нөөц илрүүлжээ.
Хайгуулын ажлын үр дүнгээр C1+C2 ангиллаар 464 сая тонн нефть, 131 сая тонн холимог, 682 тэрбум шоо метр шатдаг хийн нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоог хийгээд байна.
Ойрын жилүүдэд ОХУ ийм их хэмжээний нефтийн орд газрыг илрүүлж байгаагүй юм.
“Роснедр”-ийн мэдээлснээр 2013 онд хамгийн дээд тал нь 12 сая тоннын нөөцтэй орд илрүүлжээ. Энэ нь одоогоор Өмнөд Киринскийгээс илрээд байгаа ордоос бараг 40 дахин бага хэмжээ юм.
"Газпром”-ын мэдэгдэж байгаагаар “Владивосток СПГ” боловсруулах үйлдвэрийн үндсэн түүхий эдийг энэ бүсээс олборлох аж.
Шинэ орд газрын олборлолтыг 2018 оноос эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2020 он гэхэд тус үйлдвэр жилд 10-13 тэрбум шоо метр хий үйлдвэрлэх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!