Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн саарал чоно агнахыг хүсвэл 102 мянган төгрөг төлнө

Зууны мэдээ
2014 оны 2 сарын 20
Зууны мэдээ
Булангийн хөтөч Др Ч.Базар

Aн амьтан агнах үйлдэл нь Монгол Улсын хууль журмаар зохицуулагддаг.

Хуулийн хажуугаар сэмхэн ангуучилж амьтны эд эрхтнийг зарж арилжаасан үйлдлүүд эрүүгийн хариуцлагад татагдаж, ангуучин хэрэгтэн болно гэдгээ мэдэх, мэдэхгүйгээр ан амьтныг хороосоор байна.

Агнаж болохгүй болон болох aн амьтан, зөрчвөл ямар хариуцлагад татах талаархи мэдээллийг Ч.Базарын монолог ярилцлагаар хүргэе.

-Ан амьтан агнахыг Монгол Улсын ямар хуулиар зохицуулсан байдаг вэ?

-Эрүүгийн тухай болон Ан амьтны тухай хууль, тэдгээрийг дагалдан гарсан тогтоол, журмаар зохицуулагдана.

Амьтны тухай хуулиар зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар агнаж, барихыг зөвшөөрсөн байгаа.

-Тухайлбал, Эрүүгийн хуульд байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг байдаг. Түүнд ан амьтныг агнавал хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар яг юу гэж заасан байдаг вэ?

-Улсын тусгай хамгаалалттай нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнасан, барьсан нь үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан.

Хариуцлагын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

-Нэн ховор амьтан агнасан, барьсан бол дээрхээс өөр хариуцлага хүлээлгэх үү?

-Тэгнэ. Эрүүгийн хуульд нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

-Нэн ховор амьтныг ямар тохиолдолд агнаж, барьж болох вэ?

-Амьтны тухай хуулиар зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар агнаж, барихыг зөвшөөрсөн байгаа. Зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад БОНХЯ-наас олгоно.

-Хэрэв агнавал тийм хариуцлага хүлээлгэнэ гэдгийг амьтан тус бүрээр нь гаргасан байх уу?

-Өндөр уулын гайхамшиг цоохор ирвэс манай оронд 1000 хүрэхгүй байдаг. Хэрэв цоохор ирвэсийг агнавал 22 сая 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээнэ. Монгол бөхөн агнавал дөрвөн сая, хүдэр агнавал зургаан сая төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ зэргээр амьтан тус бүрээр нь төлбөрийг тогтоосон журам үйлчилдэг.

Цоохор ирвэсийг агнавал 22 сая 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээнэ.

-Ховор амьтныг ямар зорилгоор агнаж, барьж болох вэ?

-БОНХЯ-наас доорхи гурван тохиолдолд зөвшөөрөл олгосны ховор амьтныг барьж, агнаж болно. Үүнд, судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор л ховор амьтныг агнаж, барьж болно. Зөвшөөрлийг ан амьтны чиглэлийн мэргэжлийн байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллага хүсэлтээ гаргасны дагуу олгоно.

-Ан амьтны чиглэлийн мэргэжлийн байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллага хүсэлт гаргахдаа юу анхаарах вэ?

-Ямар ховор амьтныг агнах барих гэж байгаагаа буюу ,амьтны зүйлийн нэр, тоо толгой, үндэслэлийг бичнэ. Мөн агнах болом барих арга зүй, хугацаа, аймаг, сум, агнуурын бүс нутгийн нэрийг тодорхой бичсэн байх журамтай.

Түүнчлэнн Улсын тусгай хамгаалалттай газарт ховор амьтан барих тохиолдолд дээрхээс гадна тухайн Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай заавал гэрээ байгуулсан байна.

-Ямар амьтныг ховор гэсэн ангилалд оруулдаг юм бэ?

-Өөрийн идээшин амьдарч буй тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц нь багадсан, устаж болзошгүй амьтныг ховор гэж ангилдаг. Тухайлбал, халиун буга, тэх, угалз, хар сүүлтий, аргаль хонь, янгир ямаа гэх зэрэг төрлийн амьтад байдаг. Ховор амьтны жагсаалт, агнах барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар тогтоолоороо баталдаг.

Өөрийн идээшин амьдарч буй тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц нь багадсан, устаж болзошгүй амьтныг ховор гэж ангилдаг.

Хамгийн сүүлд буюу Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор “Ховор амьтан агнах, барих тусгай зовшөөрөл олгох журам” батлагдсаныг өнөөдөр мөрдөж байна.

-Элбэг ч гэдэг юм уу агнуурын амьтан агнах, барих талаар?

-Агнуурын амьдтыг агнах, барихыг хориглох хугацааг амьтан тус бүрээр хуульд заасан байдаг. Тухайлбал, бор гөрөөс, цагаан зээр, зэрлэг гахайг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс дараа оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл агнахыг хориглосон.

Бор гөрөөс, цагаан зээр, зэрлэг гахайг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс дараа оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл агнахыг хориглосон.

Тэгэхээр эдгээр амьтныг агнах боломжит хугацаа нь тухайн оны есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30 хүртэл л байх нь. Бусад үед агнах, барих бол хууль зорчсон үйлдэл болно. Энэ мэтчилэн амьтан тус бүрээр нь хугацааг заасан байдаг. Ховор амьтдыг агнах, барихад хориглох хугацааг ч хуульд нарийн заасан байгаа.

-Ан амьтныг амьтан барих, агнахад зориулалтын зэвсэг, арга хэрэглэнэ гээд байгаа. Зориулалтын гэдгээ хуулинд тодорхой заасан уу?

-Тэгэлгүй яахав. Хуулинд ийм ийм арга, зэвсгээр агнах, барихыг хориглоно гээд заасан. Химийн болон тэсэрч дэлбэрэх бодис ашиглаж болохгүй. Амьтан явдаг жим дээр нүх ухах, буу сойх, занга тавихыг хориглосон. Туурайтан амьтныг цасанд умбуулах, мөсөнд халтиргах, хясаа, эрэг, ганга руу нисгэх, хавх тавьж агнаж болохгүй.

Машинаар хөөх, гэрэлтүүлэх, нисдэг тэргээр тэргээр хөөж агнахыг, ахуйн хэрэгцээнд загас барихдаа тор хэрэглэх, загасыг буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хаглага, гувчуур хэрэглэж агнах, барих гээд бүгд хориотой. Тэрчлэн байлдааны зориулалттай буу, сумаар агнахыг ч хориглосон.

-Aн амьтныг тухайн жилд агнах зөвшөөрөгдсөн тоо толгой гэж байх уу?

-Байна. БОНХЯ тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын тоо хэмжээний дээд хязгаарыг аймаг, нийлэл тус бүрээр тогтоож өгдөг. Харин аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоосон дээд хязгаарт багтаан сум сумандаа хуваарилна.

Хярс үнэгт 20, эр цагаан зээрд 100, эмд нь 110, эр бор гөрөөст 66, эмд нь 80, ойн зэрлэг гахайд 140-160, ойн булга агнахад 90, суусар булгад 94 мянга зэргээр амьтан тус бүрээр төлбөр төлнө.

-Иргэн хүн, хуулийн этгээд агнуурын зөвшөөрөл авъя гэхэд хэнд хандах вэ?

-Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг авна. Хүсэлтээ тухайн сумын Засаг даргад хандаж гаргана. Гэхдээ зохих төлбөр төлнө. Төлбөрийг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон байдаг.

Нэг ширхэг саарал чоно агнахад 102 мянга, шар үнэг агнахад 22 мянга, хярс үнэгт 20 мянга, эр цагаан зээрд 100 мянга, эмд нь 110 мянга, эр бор гөрөөст 66 мянга, эмд нь 80 мянга, ойн зэрлэг гахайд 140-160 мянга, ойн булга агнахад 90 мянга, суусар булгад 94 мянга зэргээр амьтан тус бүрээр төлбөр төлнө.

Зураг