-БАЙГАЛИЙН АМЬТАН, УРГАМЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР-т
НҮБ жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байх уриалгыг дэлхий нийтэд дэвшүүллээ.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам энэхүү өдрийг угтан “Агнасан бус амьд амьтнаараа бахархая” нэг сарын аяныг өрнүүлж байгаа юм. Эл аяны хүрээнд уншигч танд Хуулиар агнах, барихыг хориглосон нэн ховор амьтдын талаар танилцуулж байна.
Өндөр уулын гайхамшигт цоохор ирвэс манай оронд 1000 хүрэхгүй бий. Хэрэв Та цоохор ирвэсийг агнавал 22.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Цөлөрхөг хээрийн монгол бөхөн зөвхөн манай оронд 8000 хүрэхгүй бий. Өөр дэлхийн хаана ч байхгүй. Хэрэв Та монгол бөхөн агнавал 4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Манай оронд Баданга хүдэр 6500 орчим толгой бий. Энэ тоог 1980-аад онтой харьцуулахад 83 хувиар буурсан үзүүлэлт юм. Хэрэв Та хүдэр агнавал 6 сая төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Голын усны түвшинг хэвийн хэмжээнд тогтоох үүргийг хүлээсэн азийн минжийг манай улс 4 газарт сэргээн нутагшуулсан. Хэрэв Та минж агнавал 2.6 сая төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Борцгор хотон манай улсын цэнгэг нууруудад зусч, үүрээ засдаг. Хэрэв Та борцгор хотон агнавал 13 сая төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!