Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Гансүх нарын шүүх хурал үргэлжилнэ

Монголын мэдээ
2014 оны 2 сарын 18
Монголын мэдээ
Ч.Гансүхийн хэргийн хувь заяа хаашаа эргэх бол

Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаан цагдан хорих 461 буюу хуучнаар Ганц худагт өчигдөр эхлүүлсэн.

Тэгвэл шүүх хурлын явцын талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Шүүх хурал завсарлаад үргэлжилж байна.

Өнөөдөр шүүхийн тогтоол гарахгүй л болов уу. Тиймээс маргааш /өнөөдөр/ үргэлжилнэ” гэв.

Хэргийг сануулбал, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан гэх хэргээр шалгагдаж байгаа билээ.

Улмаар Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн, Ч.Гансүхийн эгч, бага хүү Г.Ганзул нарыг хамтатган шалгаад байгаа юм.

Зураг