Татварын Ч.Гансүхэд холбогдох шүүх хурал өнөөдөр болох гэж байна. Тодруулбал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг cap шинийн өмнө зарласан юм.
Хуралдаан эхэлж, нээлттэйгээр хянан хэлэлцэхэд нэр бүхий гурван шүүгдэгчийн өмгөөлөгч нар тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
Тухайлбал, шүүгдэгч Ч. Гансүхийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нь БНСУ-д ахыгаа эмчилгээнд авч явсан, шүүгдэгч Г.Энхбатын өмгөөлөгч С.Жанцан нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүх хуралдаан давхацсан тухай холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлсэн байжээ.
Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нар дээрх хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан бүх шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан байна.
Шүүх хуралдаанд гэрчээр ОХУ-ын иргэн Платонов Максим Викторовичийг оролцуулах санал гаргажээ.
Түүнчлэн шүүгдэгч Х.Хандсүрэнгийн өмгөөлөгч Г.Тунгалаг нь шүүх хуралдаанд гэрчээр ОХУ-ын иргэн Платонов Максим Викторовичийг оролцуулах санал гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг.
Тиймээс Ч.Гансүхийн шүүх хурлыг өнөөдөр хийхээр ийнхүү товложээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!