Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймаг руу ариутгалын бодис илгээлээ

Г.Улсболд
2014 оны 2 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг
Хэнтий аймаг руу ариутгалын бодис илгээлээ

Сүхбаатар, Хэнтий , Дорноговь аймгийн есөн сумд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа.

Хэнтий аймгийн Онцгой байдлын комиссоос Гал шар, Баянхутаг, Баянмөнх, Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Бор-Өндөр сумын нутгийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.Өчигдрийн байдлаар Галшар сумын 5 3 үхрийг устгалд оруулсан байна.

Мөн вакцинжуулалтын ажлын хэсэгт 152 хүн, 33 автомашинтай ажиллаж, Галшар, Баянхутаг, Баянмөнх, Дархан, Бор-Өндөр, Хэрлэн сумын 18083 толгой малыг тарилгад хамруулжээ. Мөн малчдын хашаа, өтөг бууц, устгалын цэг зэрэг 2750 м.кв талбайг халдваргүйжүүлсэн байна.

Хэнтий аймагт Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хлорийн шохой 200 кг, повидн иод 200 литр, нийт нэг сая 200 мянган тонн бодис хуваарилжээ.

Шүлхий өвчний талаарх мэдээлэл, урьдчилан сэргийлэх талаар “Хэнтий”, “Өндөрхаан” телевиз болон FM радиогоор цаг тутамд сэрэмжлүүлгийг явуулж өрх бүрт хүргэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа юм Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа автомашиныг тухайн орон нутгийн онцгой комиссын даргын зөвшөөрөлтэй нэвтрүүлэхээр болжээ.

Зураг