Хар тэнгисийн эрэгт болж буй олимпод Оросын Екатеринбург хотоос гаралтай 15 настай уран гулгагч охин Юлия Липницкая олны анхаарлын төвд байна.
Наснаасаа илүү хэрсүү охин ОХУ-ын уран гулгагчид багийн төрөлд аварга болоход чухал нөлөө үзүүлсэн гэхэд хилсдэхгүй. Түүний багийн төрөлд гүйцэтгэсэн гайхалтай үзүүлбэрийг өдгөө дэлхийн өнцөг булан бүрт хамгийн олон хүн үзээд байгаа.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Липницкаяд гавьяат тамирчин цол олгохоор шийдвэрлэжээ.
Гэхдээ энэ нь тус улсын түүхэнд хамгийн залуудаа гавьяат болсон тохиолдол биш. Түүнээс өмнө уран сайхны гимнастикийн хэд хэдэн тамирчин 15-аас дээш насандаа гавьяат болж байв.
Түүнд гавьяат олгохоор болсонд зарим хүн шүүмжлэлтэй хандаж байгаа бол хэсэг нь ганцаарчилсан төрөлд түрүүлэхэд урам зориг өгсөн явдал хэмээн үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!