Нийслэлийн онцгой байдлын газарт энэ сарын 13-нд шилжих шөнө обьектын гал түймрийн зургаа, зөрчлийн хоёр, аврах ажиллагааны нэг дуудлага бүртгэгджээ.
Тухайлбал Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд үйл ажиллагаагаа явуулж буй Улсын клиникийн төв I эмнэлгийн гуравдугаар давхарт гал гараад байна гэх дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг очиход өрөөнд сандал, ширээ шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Алтан-Өлгийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад эзэнгүй 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшил, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|