ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/11-НД НИЙТЛЭГДСЭН
УБЕГ-ын лавлах 24 цагаар ажиллаж байна
iKon.MN
Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 дугаарын утсаар олон нийтэд хүргэдэг мэдээллийг 24 цагийн турш “UB лавлах 1617” мэдээллийн төвөөр дамжуулан тасралтгүй хүргэж эхэллээ. Тухайлбал,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршил, цахим хуудас
- Тус газрын удирдлага, газрын дарга нарын иргэдийг хүлээж авах цагийн хуваарь
- Өргөдөл, гомдол хүлээн авах албан тушаалтны нэр, утас, хаяг байршил
- Газар, хэлтсүүдийн утасны жагсаалт, ажиллах цагийн хуваарь
- Үйлчилгээний төрөл, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, үйлчилгээний хөлс
- Тэмдэгтийн хураамж зэрэг мэдээллийг UB лавлах 1617 дугаараас авах боломжтой.
Тус лавлах ажлын цагаас гадна 17:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл, Бямба, Ням гарагууд болон нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллах юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
