Цагаан сарын гоёл тэр дундаа олны танил эрхмүүдийн гоёл өөрийн эрхгүй бусдын анхаарлыг татдаг.
Дээл хувцаснаас эхлээд дэгжирхэх зүйл олон. Гэхдээ төрийн түшээд хөөргөөрөө өрсөлддөг бололтой.
Тэгвэл энэ Цагаан сараар Төрийн ордонд бужигнасан олны нүдийг Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаярын их гарын шүрэн хөөрөг хужирлажээ. Ямар сайндаа л хажууд нь дунд гарын шүрэн хөөрөг барьж, харьцуулан зургийг нь авч шагширцгааж байх вэ.
Д.Батбаярын хөөргийг харсан хүмүүсийн дундаас “Ийм нүнжигтэй зүйлийн хажууд хөөргөө гаргамааргүй юм байна” гэх наргиа хүртэл сонсогдож байв.
Ямартай ч хэд хоногийн өмнө түүний Төрийн ордонд байрлах ажлын өрөөнийх нь хаалганы зургийг авч “Төрсөн эцгийн нэрнээс Кёкүшюзан нь илүү юм байх даа” гэсэн үгийг их гарын хөөргөөрөө няцааж, салхи эргүүлэв бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!