Нийслэлийн онцгой байдлын газарт цагаан сараар замын ослын нэг, гал түймрийн нэг дуудлага ирж, цаг тухай бүрт нь аврах ажиллагаа хийсэн байна.
Шинийн нэгэнд долоон дуудлага ирсэн нь бүгд гал түймрийнх байсан байна.
Сар шинийн баярын өдрүүдэд үргэлжлэх хугацаанд иргэд гадуур гарахдаа орон, байрны халаалт, цахилгаан хэрэгслэлээ сайтар шалгаагүйн улмаас ийнхүү гал гарсан тухай албаныхан тайлбарласан юм.
Тэгвэл битүүний өдөр гамшгийн гурав, гал түймрийн 10 дуудлага ирсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!