Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ахмадуудын тэтгэврийг 15-30 хувь нэмэгдүүлжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 3
iKon.MN
МҮЭХ, ажил олгогч эздийн холбоо, ЗГ-ын хамтарсан хэлэлцээрээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 235 тэрбум төгрөгөөр нэмэхээр болсон билээ

МҮЭХ, ажил олгогч эздийн холбоо, ЗГ-ын хамтарсан хэлэлцээрээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 235 тэрбум төгрөгөөр нэмэхээр болсон билээ. 

Нийт 235 тэрбум төгрөгийн 139 тэрбумыг цалин нэмэхэд, үлдсэн 96 тэрбумыг тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм.

Төсөвлөсөн 96 тэрбумыг тэтгэвэрт зарцуулах Засгийн газрын тогтоол гарч ахмадуудын тэтгэврийг ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон бусад нөхцөлийг харгалзан 15-30 хувь нэмэгдүүлжээ.