Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нууц Протоколыг ил болгох тухай асуудлыг хаалттай хэлэлцэв

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы сүүлчийн нэгдсэн хуралдаан 56.6 хувийн ирцтэй эхэллээ.

Эхлээд Нууц Протоколыг ил болгох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэж шийдвэрлэлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн албаны тухай хуульд:

  • Төрийн албаны зөвлөл нь орон тооны болон орон тооны бус салбар зөвлөлтэй байхаар,
  • Мөн Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-д Төрийн албаны зөвлөл нь аймаг, яам, нийслэлд салбар зөвлөлтэй байх,
  • Агентлагт салбар зөвлөл ажиллуулах асуудлыг тухайн салбарын болон байгууллагын төрийн албан хаагчдын тоо, удирдлага зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны хамрах хүрээ зэргийг харгалзан шийдвэрлэдэг байхаар заажээ.

Энэ заалтын дагуу Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж Шүүхийн ерөнхий зөвлөл болон Үндэсний статистикийн хорооны дэргэд Төрийн албаны салбар зөвлөл байгуулахаар тусгажээ.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон 55 гишүүний 28 нь буюу 50.9 хувь нь дэмжлээ.