Тавилгын нэгдсэн хэрэглээний лизингийн төв Мишээл Экспод нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

Монголын тавилгын худалдаа, үйлчилгээний салбарт хэрэглэгчдэд хэрэгцээт тавилгаа илүү хүртээмжтэй нөхцөлөөр худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой Тавилгын нэгдсэн хэрэглээний лизингийн төв 2026 оны 8 дугаар сарын 25-ний өдөр Мишээл Экспо төвийн B28 павильонд албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус төв нь хэрэглэгчдэд олон төрлийн тавилгын сонголтыг нэг дороос харьцуулан сонгох боломж олгохын зэрэгцээ хэрэглээний лизингийн үйлчилгээг нэг цэгээс авах,  лизингийн хүсэлтээ газар дээр нь түргэн  шуурхай шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

зураг
 

Тавилгын нэгдсэн хэрэглээний лизингийн төвөөр дамжуулан хэрэглэгчид 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй тавилгыг урьдчилгаа төлбөргүйгээр, уян хатан нөхцөлөөр худалдан авах боломжтой.

Мөн тус төв нь зөвхөн нэг үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүйгээр Улаанбаатар хот болон орон нутгийн 50 гаруй тавилгын дэлгүүртэй хамтран ажиллаж байна. Ингэснээр хэрэглэгчид зочны өрөөний буйдан, унтлагын өрөөний иж бүрэн тавилга, гал тогооны тавилга,  оффисын тавилга зэрэг өргөн сонголтоос өөрийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүнээ сонгон, хэрэглээний лизингийн нөхцөлөөр авах боломжтой болж байна.

Олон төрлийн тавилгын дэлгүүр, бүтээгдэхүүний сонголтыг санхүүгийн үйлчилгээгээр холбож буй энэхүү шийдэл нь хэрэглэгчдийн худалдан авалтын үйл явцыг илүү хялбар, хүртээмжтэй болгохын зэрэгцээ тавилгын салбарын бизнесүүдэд борлуулалтаа нэмэгдүүлэх шинэ боломжийг нээж байгаа юм.

зураг
 

Түүнчлэн тус төвийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна Улаанбаатар хот болон орон нутгийн тавилгын худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг илүү өргөн хүрээний хэрэглэгчдэд хүргэх, зах зээлийн эргэлтийг дэмжихэд чиглэж байна.

Хэрэглэгчид хүссэн тавилгаа сонгосны дараа Тавилгын нэгдсэн хэрэглээний лизингийн төвд хандан хүсэлтээ гаргаж, зөвшөөрөгдсөн нөхцөлийн дагуу худалдан авалтаа шуурхай хийх боломжтой.

Цаашид тус төв нь хамтран ажиллах дэлгүүрүүдийн тоо, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, хэрэглээний лизингийн үйлчилгээг үе шаттайгаар өргөжүүлэн, хэрэглэгч бүрд илүү хялбар бөгөөд хүртээмжтэй санхүүгийн шийдлийг хүргэхээр ажиллах юм.

зураг
 

📍 Мишээл Экспо төв, B28 павильон
💰 10 сая төгрөг хүртэл урьдчилгаа төлбөргүй хэрэглээний лизинг
⚡ Лизингийн хүсэлтийг газар дээр нь шуурхай шийдвэрлүүлэх боломж
🏪 Улаанбаатар хот болон орон нутгийн 50+ тавилгын дэлгүүртэй хамтын ажиллагаа

Хүссэн тавилгаа авах  илүү хялбар, хүртээмжтэй шийдэл - Тавилгын нэгдсэн хэрэглээний лизингийн төв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.