ҮСХ: Монгол Улсын 100 эмэгтэйд 96 эрэгтэй ногдож байна

М.Батчимэг, ikon.mn
37 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын хүн амын хүйсийн харьцаа 1918 оны тооллогоор 104.1 буюу 100 эмэгтэйд 104 эрэгтэй ногдож байсан бол 2025 оны тооллогын дүнгээр энэ харьцаа буурч 100 эмэгтэйд 96 эрэгтэй ногдож байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Хүн амын хүйсийн харьцаа (100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо)-ны түүхэн өөрчлөлт нь тухайн цаг үеийн нийгмийн байдал, эрүүл мэндийн нөхцөл, хөдөлмөрийн зах зээл, дайн, соёлын хувьсгал зэрэг олон хүчин зүйлийн тусгал ажээ. 

Хүн амын анхны тооллого болсон 1918 онд эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс илүү буюу хүйсийн харьцаа 104.1 байв. Харин 1944 оны тооллогоор энэ тоо огцом буурч 95.7 болжээ.

Хүйсийн харьцаа 1956-1979 оны хооронд аажмаар сэргэж, 1979 онд харьцангуй тэнцвэртэй түвшинд буюу 100.4-т хүрч, эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс бага зэрэг давсан байна.

Гэвч энэхүү “тэнцвэрт” байдал удаан хадгалагдаагүй буюу 1989 оны тооллогоос хойш хүйсийн харьцаа тасралтгүй буурч эхэлжээ. 2025 онд Монгол Улсад 100 эмэгтэйд 96.0 эрэгтэй ногдож байгаа нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хүйсийн харьцаа эмэгтэйчүүд давамгайлсан бүтэц рүү шилжиж байгаагийн тод илрэл юм. 

зураг
 
ҮСХ