“GRANDEUR” Contemporary Ballet Show есдүгээр сарын 11, 12-нд UG Palace-д анх удаа
Монголын бүжгийн урлагийн тайзнаа 10 жилийн турш өөрийн өнгө төрхөө бүтээж ирсэн Nomadic Ballet Production энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэхүү ойгоо тохиолдуулан UG Events-тэй хамтран “GRANDEUR” Contemporary Ballet Show-г UG Palace танхимд 9-р сарын 11-12-ны өдрүүдэд үзэгчдэдээ толилуулахаар болсон байна.
“GRANDEUR” бол сонгодог балетын нарийн техник, contemporary dance-ийн чөлөөт хөдөлгөөн, орчин үеийн тайзны шийдлийг нэгэн тайзнаа хослуулсан шинэ мэдрэмж, шинэ бүтээлүүдээс бүрдэх онцгой тоглолт юм.
Тоглолтыг уламжлалт тайзны бүтээл гэхээс илүүтэйгээр орчин үеийн шоуны мэдрэмжтэйгээр бүтээхээр зорьж байна. UG Palace танхимын орон зай, техникийн боломжийг ашиглан тайзны засал, гэрэлтүүлэг болон визуал шийдлийг бүжгийн хөдөлгөөнтэй уялдуулан илүү орчин үеийн шинэлэг байдлаар бүтээх юм.
Энэ удаагийн тоглолт нь театрын уламжлалт тайзнаас илүүтэйгээр үзэгчидтэйгээ ойр, дотно орчинд уран бүтээлээ хүргэхийг зорьж буйгаараа онцлог. UG Palace танхимд зохион байгуулагдах “GRANDEUR” gala concert нь гайхалтай бүжгийн үзүүлбэрүүд, хөгжмийн уран сайхны мэдрэмж, амтат дарсны таатай хослол бүхий онцгой оройн хөтөлбөр байх юм.
БҮЖИГ ДЭГЛЭЭЧИД:
- Г.Батчимэг МУГЖ
- Э.Эрдэнэжаргал МУСТА
- М.Нямтайван МУСТА
- Урилгаар: Х.Юүлэхорол МУСТА
Тоглолтод Монголын балетын урлагийн шилдэг төлөөлөл болсон, шинэ үеийн авьяаслаг бүжигчид оролцоно. Тэдний дунд ДБЭТ-ын тэргүүн гоцлооч, МУГЖ Б. Саруул, мөн Марал, Нямцэрэн, Уянга, Галтулга болон бусад шилдэг бүжигчид уран бүтээлээ толилуулж байна.
НЭГ ТОГЛОЛТ, ОЛОН ӨӨР МЭДРЭМЖ
“GRANDEUR” нь нэг л үйл явдал, нэг л түүхийг өгүүлэхгүй.
Харин өөр өөр сэдэв, өөр өөр мэдрэмжийг бүжиг, хөгжим, тайзны илэрхийллээр дамжуулан хүргэх бүтээлүүдээс бүрдэнэ.
Тоглолтын хүрээнд хайр, эрх чөлөө, дотоод тэмцэл, хүний харилцаа зэрэг сэдвийг contemporary ballet-ийн хэлээр илэрхийлэх юм.
Nomadic Ballet Production × UG Events
10 жилийн түүх. Шинэ тайз. Шинэ мэдрэмж.
“GRANDEUR” — хөдөлгөөнөөр мэдэрч, хөгжмөөр амьсгалах нэгэн үдэш.
Тайз болон суудлуудын хуваарилалт
1 давхрын суудлууд:
💛(С хэсэг) - 60,000₮
💚(Б хэсэг) - 80,000₮
💙(А хэсэг) - 100,000₮
VIP суудлууд (ширээтэй):
💜VIP 2 /Бэльтаж/ - 4 хүний суудалтай 600,000₮ (ширээ тус бүрд)
Wine, Cheese platter, Water 4, Soda 4
🔴 VIP 1 - 4 хүний суудалтай 800,000₮ (ширээ тус бүрд)
Wine, Cheese platter, Water 4, Soda 4
Тайзны хамгийн ойрхон, төвд байрлах ширээнүүд (1–18 дугаартай)
Хэзээ: 2026.09.11–12
Хаана: БГД, 26-р хороо, Дунд гол гудамж, 𝐔𝐆 𝐏𝐚𝐥𝐚𝐜𝐞
Тасалбар авах: "Grandeur” contemporary ballet show | Тасалбарыг Ticket.mn-ээс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
