“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 тэрбум төгрөгийн «ШИЖИР-1» ХБҮЦ-ыг нээлттэй санал болгож байна

СУРТАЛЧИЛГАА
1 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 
19% хүүтэй, 24 сарын хугацаатай, улирал тутам хүүгийн төлөлттэй үнэт цаас Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдана.

“Есөн шижир инвест ББСБ” ХХК компани байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд, түүхэндээ анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргаж, 10 тэрбум төгрөгийн хэмжээтэйгээр зах зээлд нээлттэй санал болгож байна.

«ШИЖИР-1» ХБҮЦ нь хуулийн 11 шалгуур болон санхүүгийн 31 шалгуур хангасан, 12.6 тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий 100% хэвийн зээлийн багцаар баталгаажсан. Өөрөөр хэлбэл гаргаж байгаа үнэт цаасны нийт хэмжээг 1.26 дахин нөхөх суурь хөрөнгө байна.

Үнэт цаас Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ээр нээлттэй арилжаалагдах тул хөрөнгө оруулагчид хоёрдогч зах зээлээс худалдан авах, эсхүл эзэмшлээ борлуулах боломжтой.

Ерөнхий нөхцөл

Үзүүлэлт

Үнэт цаасны ерөнхий нөхцөл

Үнэт цаасны нэр

ШИЖИР-1 ХБҮЦ

Үнэт цаас гаргагч

“Есөн шижир автив хоёр ТЗК” ХХК

Үнэт цаасны нийт үнийн дүн

10.0 тэрбум төгрөг

Үнэт цаасны хүү

Жилийн 19.0%

Үнэт цаасны хүүд ногдох орлогын албан татвар

5%

Үнэт цаасны хугацаа

24 сар

Үнэт цаасны хүү төлөгдөх давтамж

Улирал тутам

Үнэт цаасны үндсэн төлбөр төлөгдөх хэлбэр

Үнэт цаасны хоёрдогч арилжаа эхэлснээс хойш жил тутам

Суурь хөрөнгө

12.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий Автомашины фидуци бүхий зээлийн хөрөнгө

Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага

“Монголын хөрөнгийн бирж” ХК

Өгөөж хэрхэн бүрддэг вэ

«ШИЖИР-1» ХБҮЦ-ны өгөөж нь түүнийг баталгаажуулж байгаа зээлийн багцын мөнгөн урсгалаас бүрдэнэ. Зээлдэгчид зээл, хүүгийн төлөлтөө хийж, тэрхүү мөнгөн урсгалаар үнэт цаас эзэмшигчдэд хүү, үндсэн төлбөр төлөгдөнө.

Хүүгийн орлогод 5%-ийн татвар ногдох тул 19%-ийн нэрлэсэн хүүгийн татварын дараах өгөөжийг 18.05% гэж энгийнээр тооцож болно.

Тооцооллын жишээ — 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт:

ХБҮЦ-ны жилийн хүү

Хүүгийн орлогын дүн

Жилийн хүү (19%)

1,900,000 ₮

Хүүгийн орлогын татвар (5%)

95,000 ₮

Татварын дараах хүү

1,805,000 ₮

Бодит төлөлтийн дүн нь үндсэн төлөлтийн хуваарь, худалдан авсан үнэ, хоёрдогч зах зээл дэх арилжааны үнээс хамаарч өөрчлөгдөж болно.

Үнэт цаасны цаана юу байдаг вэ

«ШИЖИР-1» ХБҮЦ-ны цаана зөвхөн компанийн амлалт биш, ирээдүйд төлөгдөх зээлийн төлөлтөөс бүрдэх бодит мөнгөн урсгал болон холбогдох барьцаа хөрөнгө байна. Мөнгөн урсгалын гинжин хэлхээ нь дараах байдалтай:

Зээлдэгч → Зээлийн төлөлт → Зээлийн багцын мөнгөн урсгал → ХБҮЦ-ны төлөлт → Хөрөнгө оруулагч

Хуулиар зээл, түрээс, санхүүгийн түрээсийн гэрээ, өрийн бичгээс үүсэх шаардах эрх зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой хөрөнгийг ХБҮЦ-ны суурь хөрөнгөд хамруулдаг. Барьцаа хөрөнгө нь Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагын хууль, журмын дагуу бүртгэгдсэн бөгөөд энэ нь зээлийн эргэн төлөлтийг дэмжих нэмэлт хамгаалалт болно.

Түүнчлэн зээлийн багцад хуулийн фирм болон хөндлөнгийн аудитаар шинжилгээ хийлгэж, давхар баталгаажуулалт хийсэн.

Хэн хөрөнгө оруулж болох вэ

Нээлттэй санал болгож байгаа тул шаардлага хангасан дараах хөрөнгө оруулагчид оролцох боломжтой:

  • Хувь хүн
  • Компани, байгууллага
  • Мэргэжлийн хөрөнгө оруулагч
  • Илүүдэл мөнгөн хөрөнгөө тогтмол өгөөжтэй хэрэгсэлд байршуулах сонирхолтой хөрөнгө оруулагч

Хөрөнгө оруулахад үнэт цаасны данс болон арилжаа хийх брокерын үйлчилгээ шаардлагатай. Хуульд хөрөнгө оруулагчийг ХБҮЦ-ны өмчлөгч гэж тодорхойлдог.

Анхдагч зах зээлд авч амжаагүй хөрөнгө оруулагч ч МХБ-ийн хоёрдогч зах зээлээс худалдан авах бүрэн боломжтой.

Хөрөнгө оруулагчийн анхаарах эрсдэл

«ШИЖИР-1» ХБҮЦ нь хөрөнгөөр баталгаажсан, барьцаа хөрөнгөөр давхар хамгаалагдсан бүтэцтэй боловч дараах эрсдэлүүд бий:

  • Зээлийн эрсдэл - Зээлийн багц дахь зээлдэгчид төлөлтөө хугацаанд нь хийхгүй байх эрсдэл.
  • Мөнгөн урсгалын эрсдэл - Зээлийн эргэн төлөлт удааширвал ХБҮЦ-ны хүүгийн болон үндсэн төлөлтөд нөлөөлж болно.
  • Хөрвөх чадварын эрсдэл - Хугацаанаас өмнө зарах тохиолдолд хоёрдогч зах зээлд худалдан авагч хангалттай байх эсэхээс хамаарна.
  • Зах зээлийн үнийн эрсдэл - Хугацаанаас өмнө зарах үед зах зээлийн нөхцөлөөс шалтгаалан нэрлэсэн үнээс өндөр эсвэл бага үнээр арилжаалагдаж болно.

Холбоо барих:

Утас: 7010-0261
Линк: linktr.ee/TDBSecurities

Энэхүү мэдээлэл нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш. Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахын өмнө үнэт цаасны танилцуулгыг бүрэн уншиж, брокерын зөвлөгөө авахыг зөвлөж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.