Технологи ба хамгаалалтын шинэлэг загвар: Агула Даатгал ХХК × Тино Гөү ХХК
Өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглэдэг үйлчилгээ улам бүр дижитал болж байна. Такси захиалах, хүргэлт авах, төлбөр тооцоо хийх зэрэг үйлдэл хэдхэн алхмаар хийгддэг болсон энэ үед хамгаалалт ч мөн хэрэглэгчийн хэрэгцээ үүссэн мөчид нь хүрдэг байх шаардлагатай болж байна.
Агула Даатгал болон Тино-гийн хамтын ажиллагааны гол огтлолцол нь хэрэглэгчийн туршлагыг технологийн тусламжтайгаар дараагийн түвшинд хүргэх зорилго юм.
Тино нь өдөр тутмын үйлчилгээг нэгдсэн дижитал орчинд илүү хялбар, хүртээмжтэй хүргэхийг зорьдог бол Агула Даатгал нь даатгалын үйлчилгээг хэрэглэгчийн бодит хэрэгцээтэй уялдуулан, технологид суурилсан хэлбэрээр хүргэн ажиллаж байна.
Энэ хоёр зорилгын огтлолцол нь Insurtech буюу даатгалын үйлчилгээг технологитой хослуулах шийдэл юм. Өөрөөр хэлбэл, хамгаалалтыг хэрэглэгч тусдаа хайж авах бус, хэрэглэж буй үйлчилгээнийх нь нэг хэсэг болгон хүргэх замаар илүү энгийн, хурдан, хэрэглэгч төвтэй туршлагыг бий болгоход оршино.
Insurance + Technology = INSURTECH
Ийнхүү хоёр байгууллага өөр өөрийн технологи, үйлчилгээний давуу талаа нэгтгэн, хамгаалалтыг технологитой уялдуулснаар хэрэглэгчийн өдөр тутмын туршлагад бүрэн шингээсэн дараагийн үеийн үйлчилгээний загвар руу шилжих эхлэлийг тавьж байна.
Хамгаалалт хэрэглэгчийн өдөр тутмын үйлчилгээнд
Энэхүү хамтын ажиллагааны гол онцлог нь хамгаалалтыг тусдаа хайж, олон систем дамжин авахын оронд хэрэглэгчийн ашиглаж буй үйлчилгээтэй нь нэгтгэхэд оршино.
Олон улсад Embedded Insurance буюу үйлчилгээнд шингэсэн хамгаалалт хурдацтай хөгжиж байгаа бөгөөд энэ нь хэрэглэгч үндсэн үйлчилгээгээ авч байх үедээ түүнтэй холбоотой хамгаалалтыг шууд идэвхжүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Тино нь такси, хүргэлт, төлбөр тооцоо болон бусад өдөр тутмын үйлчилгээг нэг дижитал орчинд нэгтгэж буй супер апп юм. Тиймээс хамгаалалтын шийдлийг энэхүү экосистемтэй уялдуулах нь хэрэглэгчид үйлчилгээ болон түүнтэй холбоотой эрсдэлээ нэг дор удирдах боломжийг нэмэгдүүлж байна.
Ямар хамгаалалтууд нэвтэрч байна вэ?
Хамтын ажиллагааны хүрээнд тээврийн хэрэгслийн хамгаалалт, жолоочийн хариуцлагын албан журмын хамгаалалт, хүргэлтийн хамгаалалт болон дуудлагын жолоочийн давсан хариуцлагын хамгаалалтыг үйлчилгээний онцлогтой уялдуулан ажиллаж эхэллээ.
Ингэснээр хэрэглэгч, жолооч, хүргэлтийн ажилтан өөр өөр хэрэгцээтэй хамгаалалтаа илүү хялбар байдлаар шийдэх боломжтой болно. Харин Тино-гийн хувьд үйлчилгээний найдвартай байдал, хэрэглэгчийн итгэлцлийг нэмэгдүүлэх бол, Агула Даатгал нь технологид суурилсан, хэрэглэгч төвтэй хамгаалалтын шинэ загвараар хангаж байна.
Агула Даатгал ХХК-ийн Дэд захирал Н.Мөнхтайван:
“Хамгаалалт нь хэрэглэгчийн өдөр тутмын амьдралаас тусдаа, төвөгтэй үйл явц байх ёсгүй.”
Тэрээр Тино-той хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаар технологид суурилсан, хэрэглэгч төвтэй хамгаалалтын шийдлийг тээвэр болон хүргэлтийн үйлчилгээнд нэвтрүүлж байгааг онцолсон юм.
Тино гөү ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Маргад-Эрдэнэ:
“Тино -ийн зорилго бол хэрэглэгчийн өдөр тутам авдаг үйлчилгээг нэг дороос хялбар, найдвартай хүргэх явдал. Агула Даатгал ХХК-тай хамтарснаар хэрэглэгч, жолооч, хүргэлтийн ажилтанд шаардлагатай хамгаалалтыг үйлчилгээний экосистемдээ нэгтгэж, илүү аюулгүй, итгэлтэй хэрэглэгчийн туршлагыг бүрдүүлэх боломж нээгдэж байна. Мөн энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн хамгаалалтын бүтээгдэхүүн нэмэхээс илүүтэйгээр үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг технологийн түвшинд шинэ шатанд гаргах ач холбогдолтой.
Цаашид хэрэглэгчийн хэрэгцээ, үйлчилгээний нөхцөлтэй уялдсан хамгаалалтын шийдлүүдийг улам хялбар, хүртээмжтэй байдлаар нэвтрүүлж, Тино-гийн экосистем дотор хэрэглэгч бүр илүү тайван, итгэлтэй үйлчилгээ авах орчныг бүрдүүлэхийг зорьж байна.”
Дараагийн алхам
Цаашид хэрэглэгчийн бодит хэрэгцээ, үйлчилгээний онцлог болон эрсдэлийн мэдээлэлд тулгуурласан, богино хугацааны, хэрэглээнд суурилсан хамгаалалтын шинэ шийдлүүдийг олноор нь зах зээлд нийлүүлэн ажиллана.
Агула Даатгал ХХК × Тино гөү ХХК— технологи болон хамгаалалтыг нэгтгэн, Монголын зах зээлд илүү хүртээмжтэй, хэрэглэгч төвтэй шийдлийн загварын тоог нэгээр нэмлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
