Travel with HushKhan – Байгальд гарахдаа байгалийн хүнсээ хэрэглэе
Нар буцсан ч зун ирлээ.
Зуны нар ээж, салхи зөөлөн үлээх энэ өдрүүдэд хайртай бүхэнтэйгээ хамт аялалдаа гарах гэж байна уу?
Аялал, зугаалгын улирал эхэлж байгаатай зэрэгцэн машиндаа авч явах амны зугаа, амттан, зууш, холын замд өл даах хүнсний эрэлт өсдөг шүү дээ. Монголчуудын хүнсний сонголт илүү ухаалаг, илүү хариуцлагатай болж биед тустай, хаана ч авч явахад хялбар , органик хүнсийг хүнсэндээ хэрэглэх хандлага нэмэгдэж, байгалийн гаралтай бүтээгдэхүүний эрэлт мэдэгдэхүйц өсжээ.
Энэ жагсаалтад үеийн үед байр сууриа бат хадгалж ирсэн хүнс бол хушны самар. Уураг, ханаагүй тосны хүчил, амин дэм, эрдэс бодисоор баялаг энэхүү байгалийн бэлэг нь амтлаг, аяллын туршид түргэн энерги нөхөх, хамтдаа хувааж идэхэд тохиромжтой төгс сонголт болдог.
Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид импортын бүтээгдэхүүнээс илүү байгалийн, гарал үүсэл нь тодорхой, стандартын шаардлага хангасан, дотоодын хүнсийг эрхэмлэх болсон нь зах зээлийн чиг хандлагаас тод харагдана. Үүнийг дагаад дотоодын үйлдвэрлэгчид уламжлалт түүхий эдийг орчин үеийн шийдэлтэй хослуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэж байна. Энэ урсгалын тод жишээ бол HushKhan брэнд. Байгалийн цэвэр орц, чанартай үйлдвэрлэлээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн тус брэндийн хушны самар, чөмөг нь аяллын цүнхэнд зайлшгүй байх эрүүл зууш төдийгүй удаан уулзаагүй дотнын хүмүүстээ өгөх үнэ цэнтэй бэлэг болох юм.
HushKhan брэндийн бүтээгдэхүүнийг та өөрт ойр байрлах
- Emart
- Nomin
- Carrefour
- Good Price сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
Дотоод, гадаадын үзэсгэлэнт байгалийг үзэж бие, сэтгэлээ сэргээж, гэр бүл, найз нөхдөөрөө HushKhan-тай хамт аялаарай.
Instagram: HushKhan
Facebook: HushKhan
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




