ДАШТ-д Мексикийн баг Эквадорын багийг хожсоны дараах баярын үеэр дөрвөн хүн шахалдааны улмаас амиа алджээ
Мягмар гарагт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) Мексикийн шигшээ баг Эквадорын багийг 2:0 харьцаагаар хожиж, шилдэг 16 багийн нэг болсон нь 1986 оноос хойш ДАШТ-ий хасагдах шатанд байгуулсан тус улсын анхны ялалт болсон юм.
Энэ түүхэн ажилтыг тэмдэглэхээр тэмцээний дараа нийслэл Мехико хотын төв талбайд нэг сая гаруй хүн цугларсан байна.
Харамсалтай нь энэ үеэр үүссэн шахалдааны улмаас амьсгал боогдсон дөрвөн хүн амиа алджээ.
Амиа алдагсад нь 19 ба 48 настай хоёр эмэгтэй, 44 ба 30 настай хоёр эрэгтэй байсныг хотын удирдлагууд Лхагва гарагт мэдээлсэн байна.
Мехико хотын захирагч Клара Бругада хохирогсдын ар гэрийнхэнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж, дэмжиж туслахаа амлажээ.
Тоглолт эхлэхийн өмнө хотын төв талбайд маш олон хүн цугларсан байсан тул Бругада оршин суугчдадаа өөр газарт уг тоглолтыг үзэхийг уриалж байсан юм.
20 гаруй сая оршин суугчтай Мехико хот бол манай дэлхийн хамгийн их хүн амын нягтралтай газруудын нэг.
Мягмар гарагийн ялалт нь Мексикийн шигшээ багийг шөвгийн 16-ын шатанд дэвшүүлсэн бөгөөд өнгөрсөн шөнө Ардчилсан Конгын багийг 2:1 харьцаатай хожсон Английн шигшээ багтай учруулж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
