Өдгөө Монгол Улсад 2-5 насны арван хүүхэд тутмын гурав нь цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас гэртээ цоожлогдон үлдэж байна. Энэ нь бяцхан хүүхдийг ихээхэн эрсдэлд оруулж байна гэсэн үг юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд 1,6 - 3 насны хүүхдэд Хүүхэд харах төвөөр дамжуулан тэднийг харах, асрах, хооллох, тоглуулах ерөнхий үйлчилгээг стандартын шаардлага хангасан орчинд үзүүлэхээр заажээ.
Энэхүү хуулиар дэлхий дахинд хэрэгжүүлсэн бодит туршлагад үндэслэн хүүхэд харах үйлчилгээг зохих урамшуулалтай, хараа хяналттайгаар хуулийн хүрээнд хэрэгжүүлэх санал, санаачлагыг дэвшүүлж байгаа юм.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталснаар цэцэрлэг хүрэлцээгүй байгаа 60 мянган хүүхдийн асуудал нааштайгаар шийдэгдэх төсөөлөлтэй байна.
Уг хуулийн төслийг нэгдүгээр сарын 28-ны мягмар гаригийн 11.00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд олон нийтээр шүүн хэлэлцүүлэхээр болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!