Аялал жуулчлалын бизнес дэлхийн зарим улсад хяналтаас гарч, уламжлалт соёл, унаган байгалийг нь дахиж сэргэхээргүй гэмтээж байгааг нотолсон шинэ баримтууд гарч ирсээр байгаа юм.
Америкийн антропологч Пеги Вайлын яг энэ чиглэлээр хийдэг “Gringo trails” цуврал кино олны анхаарлыг ихэд татах болсон. Тэрбээр кинондоо хөгжиж байгаа орнуудын аялал жуулчлалын менежмент, үүнээс үүдсэн сөрөг нөлөөг харуулдаг юм.
Тухайлбал, түүний киноноос Тайландын Ко Фа Нан арал дээр болдог Тэргэл сарны үдэшлэг”-ийн үр дагаврыг үзсэн хүн бүхэн эмзэглэдэг. Пеги Вайл “Gringo trails” цувралынхаа ээлжит анги “Эрэг” киног Израйлийн аялагч Ёсси Кинсберг “Жунглид төөрсөн нь” номоор бэлтгэжээ. Кинсберг 1981 онд Боливийн ширэнгэн ойг зорьсон боловч төөрч зорьсон боловч олон удаа үхэлтэй тулгардаг.
Гэвч ид шидийн гэмээр тохиолдлоор амьд гарч чадсан юм билээ. Түүний энэ түүх адал явдал хайгч олон мянган хүнийг Боливи руу татсан.
Харамсалтай нь энэ бүгд эцэстээ Боливийн экологийн системд маш хүнд нөлөө үзүүлсэн юм. Хүмүүсийн амиа бодсон байдал онгон зэрлэг байгальд ямар их их хор хөнөөл авчирч, гайхамшиг дүүрэн газар нутаг эцэстээ хэнд ч сонирхолгүй болон үлддэг тухай өгүүлсэн энэ киноны тухай CNN агентлаг тун сонирхолтой мэдээлэл бэлтгэсэн байна.
Мөн тус агентлагийнхан Нью-Йоркийн их сургуулийн Түүх ба соёл мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Пеги Вайлтай аялал жуулчлалын сөрөг болон эерэг талуудын талаар ярилцжээ. Энэ ярилцлагыг та бүхэнд орчуулан хүргэж байна.
-Чухам юу таны анхаарлыг Боливид болсон Ёсси Кинсбергийн түүх руу хандуулав?
-Хэрхэн ганц аялагчийн хүүрнэл хүмүүсийн анхаарлыг татаж, аялал жуулчлын даяаршил руу хөтөлдгийг эндээс харсан юм. Эхнээсээ төгсгөл хүртлээ энэ тухай өгүүлнэ.
-Аялал жуулчлалын даяаршил гэж юуг хэлж байна?
-Аялагчид аль нэг газар очсон бол заавал тэндээсээ явдаг. “Аймшиггүй чин зоригт” жуулчид аялахад хүнд хэцүү газар очсон ч тэндээс буцаж энэ түүхээ бусдад илүү сонирхолтойгоор ярьдаг. Тэр түүхийг сонссон, адал явдалд дуртай олон хүн энэ газрыг зорьдог.
Энэ процесс байнга давтагдана. Жуулчлалын хөтөч номуудад ч энэ тухай дэлгэнэ. “Эрэг" кинон дээрээ би энэ талаар дэлгэрэнгүй харуулсан байгаа. Хүмүүс олноор ирэхийн хэрээр дэд бүтэцгүй байсан онгон байгальд хэн нэгэн хөрөнгө оруулагч ирж, хэрэгтэй зүйлсийг нь хийж өгөөд бүх ашгийг нь хамж эхэлнэ.
-Та энэ цуврал киногоо 1999 оноос хойш хийж байгаа. Таныг энэ сэдвийг сонирхоход чухам юу нөлөөлсөн бэ?
-Хэтэрхий цөөхөн аялагч үүрэг хариуцдагаа ухамсарладаг нь надад анзаарагдсан. Тухайн нутаг оронд. амьд байгалийн дуу хоолойг бид яагаад сонсохгүй байна вэ. Үйлдвэржсэн орнуудад ирж байгаа жуулчид голдуу тухайн орны очиход хамгийн хэцүү нутаг оронд очиж адал явдал хайдаг.
Тэд орчин үеийн бус, романтик төсөөллийн төлөө энэ бүгдийг хийдэг юм. Миний нэг кинонд гардаг даа. Италийн жуулчин Лина Африкийн Тимбуктуд айлчилсан тухай. Тэр үзэж харснаа “Африкийн гадна”, “Арабын Лауренс” гэх мэт зүйрлэлээр ярьж байв. Ирээдүйд эрж хайх юмгүй, хэдхэн зурагтай үлдэх вий гэсэн болгоомжлол тээсэн энэ ярианаас их зүйл эхэлсэн.
-Аялал хийхийн зөв ба буруу нь юу юм бэ?
-Хэрвээ та Ко Фа Наны тэргэл сарны цугларалтад зугаацах гэж очвол энэ буруу аялал. Үдэшлэгийг гэртээ ч хийчихэж болно, тэнд очвол бага зэрэг чимэглэж өглөө л гэсэн үг. Та хаа нэгтээ аялснаар, тэр газарт мөнгө оруулж болно. Гэхдээ орон нутгийн хүмүүстэй харилцах харилцаандаа анхаарах хэрэгтэй. Тэд бол аяллын төлөвлөгөөний чухал хэсэг гэдгийг мартаж болохгүй.
-Аяллын үүрэг хариуцлагын талаар юу гэж зөвлөх вэ?
-Тэнд хэдийг зарлагадсан эсэх нь хамаагүй. Тухайн байгаль, улс орны ёс заншил, соёлыг сайн судлах хэрэгтэй. Үүнд нэмэлт мөнгө гарахгүй. Би тэндхийн зохиолчдын өөрсдийн өв соёлын талаар бичсэн зүйлсийг их уншдаг. Наад зах нь хөтчийн танилцуулга дээрх түүхийн хэсгийг нэг ч үг гээлгүй унших хэрэгтэй. Юу болох, юу болохгүй талаар сайн судал. Хэрвээ хэн нэг нь "Эрэг дээр бүү нүцгэл” гэвэл түүнийг нь дага. Ердөө л энэ.
-Та хэр олон газраар аялсан бол?
-75 орчим улсад аялжээ. Ердийн нэг аялал хийгээгүй. Би аялалын “донтон”.
-Яг юу таныг донтуулдаг хэрэг вэ?
-Дэлхий ертөнцийг илүү ойлгох, бусад соёл иргэншилтэй танилцах, хэлхээ холбоогоо өргөтгөх нь надад сайхан санагддаг. Би хаа ч явсан гэртээ байгаа мэт мэдрэмжийг авч чаддаг.
-Үүргэвчтэй аяллаас өөр ямар төрлийн жуулчлалыг та хайж байна вэ?
-”Харанхуй аялал” /аюул, осолтой газрууд руу аялах/ нь олон жилийн турш хийгдэж байгаа. Аялагчид энэхүү аяллыг хэцүүд тооцдог хэдий ч татгалзахгүй л байна. Тэд энэ аяллыг амьдралын түүхээ баяжуулахад ашигладаг. Жишээ нь, Мехсикийн хот Эль Атьбертогоор дамжин АНУ руу хууль бусаар хил давуулах аяллыг хийдэг. Боливийн уурхайн хот Потосид аюултай нөхцөл байдлыг үл харгалзан аялсаар л байна.
-Таны дараагийн аялал хаашаа байхыг сонирхож болох уу?
-Монгол руу. Өргөн уудам нутагтай тэр газрыг зорино.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!