2026 оны нэгдүгээр сард шинэ орон сууцны ам метрийн үнэ нь 5 сая төгрөг болж, өмнөх жилийн мөн үеэс 14.2 хувь өссөнийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.
Хуучин орон сууцны тухайд ам метр тутамд дунджаар 4.94 сая төгрөг байгаа нь өмнөх жилээс 11.5 хувь нэмэгдсэн дүн юм.
Байршлаар нь авч үзвэл Сүхбаатар дүүрэгт байрлалтай шинэ орон сууцны дундаж үнэ 6.1 сая төгрөг, хуучин нь 5.83 сая төгрөг байна. Харин Сонгинохайрхан дүүргийн шинэ орон сууц 3.47 сая төгрөг, хуучин нь 3.21 сая төгрөгийн үнэтэй байгааг ҮСХ мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!