Уншиж байна ...

2025 оны арванхоёрдугаар сарын байдлаарх орон сууцны үнэ ба түрээсийн төлбөрийн тооцоолол

Г.Мөрөн, iKon.mn
28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн гэж Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар, харин өмнөх сараасаа 1.2 хувиар нэмэгдсэн байна. Харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өсжээ.

Байршлаар нь харвал Сүхбаатар дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр буюу ам метр тутамд 5.95-5.97 сая төгрөгийн ханштай байна. Харин Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэгт дунджаас доогуур үнэтэй байгааг ҮСХ мэдээлэв. Шинэ орон сууцны ам метрийн үнэ дунджаар 5.03 сая, хуучин нь 5.06 сая төгрөг байгаа юм.

График, Орон сууцны үнэ, 2025 оны арванхоёрдугаар сар

Түүнчлэн ҮСХ-ноос туршилтын тооцооллоор орон сууцны түрээсийн үнийг гаргасан байна. Ингэхэд нэг өрөө байрны түрээсийн дундаж үнэ 1.3 сая төгрөг, хоёр өрөө байрных 1.94 сая төгрөг байгаа бол гурван өрөө байрны нэг сарын түрээс 3.06 сая төгрөг байна. 

зураг
 
ҮСХ