М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилгаар “Ногоон Пресс” сэтгүүлчдийн үндэсний сүлжээ, “Хог хаягдалгүй Монгол” ТББ болон “Ти Эм Эл Пластик” үйлдвэр хамтран “Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Энэхүү уралдааныг хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааны чанар стандарт, хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлын талаарх мэдээллийг олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор зохион байгуулжээ. Учир нь М-Си-Эс Кока-Кола компани энэ оноос дэлхийн стандарт, жишгийн дагуу түүхий эдээс эцсийн шат хүртэл анх удаа 100 хувь дотоодод дахин боловсруулсан PET хуванцар савлагаатай бүтээгдэхүүн худалдаанд гаргахаар төлөвлөж буй юм.
Ингээд уралдаанд өдөр тутмын сонин, телевиз, мэдээллийн сайт, радио зэрэг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл багтсан нийт 33 бүтээл ирснээс,
Мөн тусгай байранд,
Зохион байгуулагчдын зүгээс уралдааны нээлтээр бүртгүүлсэн 60 гаруй сэтгүүлчийг “Ти Эм Эл Пластик” үйлдвэртэй танилцуулах аялал зохион байгуулжээ. Аяллын хүрээнд сэтгүүлчдэд хуванцрын хэрэглээ, савнаас сав дахин боловсруулснаар тойрог эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хуванцар дахин боловсруулалтын чанар стандарт, хог хаягдлын менежмент, хууль эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдал, хуванцар цуглуулах явцад гарч буй ахиц дэвшил, хүндрэл бэрхшээл зэрэг цогц мэдээллийг хүргэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!