Уншиж байна ...

Монголын Волейболын Холбооны урилгаар БНСУ-ын алдарт тамирчин Ким Ён Гён Монголд ирэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
28 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Эх сурвалж: Г.Ганбат

Монголын Волейболын Холбооны урилгаар БНСУ-ын алдарт тамирчин Ким Ён Гён болон Пю Син Жү нар Монголд ирсэн юм.

Тэд өчигдөр "Steppe Arena"-д болсон волейболын Дээд лигийн хүрэл медалийн болон шигшээд шалгарсан багуудын тоглолтыг үзсэн байна. Энэ үеэр клуб болон холбооны төлөөлөгчид тэднийг хүлээн авчээ.

зураг
 
Эх сурвалж: Ч.Ганбат
зураг
 
Эх сурвалж: Ч.Ганбат

Волейболын спортын "Хатан хаан" гэгддэг Ким Ён Гён шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд байхдаа Азийн наадмаас алт, мөнгө, хүрэл, тивийн аваргаас нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв. Хэдийгээр Лондоны олимпод багаараа медаль авч чадаагүй ч тэмцээний турш үзүүлсэн сайн тоглолтынхоо ачаар үнэ цэнтэй тоглогчоор тодорсон түүхтэй.

Мөн клубийн түвшинд Өмнөд Солонгос, Япон, Турк, Хятадын лигт тоглож байгаад 2025 оноос зодог тайлжээ.

Их спортоо орхисноос хойш шоу бизнесийн ертөнцөд хөл тавьсан. Ким 2019 онд өөрийн Youtube хуудсаа нээсэн нь өдгөө 1.4 сая дагагчтай болжээ. Тус цахим хуудсанд хамгийн анхны нэг саяас дээш дагагчтай волейболчин болж байв.

зураг
 

Мөн өнгөрсөн жилээс "The Wonder Coach" шоу нэвтрүүлэг хийх болсон нь Өмнөд Солонгосын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгийн нэг болсон билээ. Энэ нэвтрүүлгийн эхний улиралд Монголоос хоёр тамирчин оролцсон нь өдгөө Өмнөд Солонгосын Дээд лигт тоглож буй Ж.Энхсоёл болон С.Булгантамир нар оролцсон билээ.