Уншиж байна ...

Далай ламд Грэммийн шагнал хүртээснийг Бээжингийн эрх баригчид шүүмжлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн үдэш Лос-Анжелес хотод 68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол болсон билээ.

Энэ үеэр Төвөдийн Буддын шашны тэргүүн 14 дүгээр Далай лам “Meditations: The Reflections of His Holiness the Dalai Lama” бүтээлээрээ аудио ном ангиллын шагналыг хүртсэн юм.

Тэгвэл Даваа гарагт Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь “Холбогдох талууд урлагийн шагналыг Хятадын эсрэг улс төрийн явуулгын арга хэрэгсэл болгон ашиглаж байгааг бид эрс эсэргүүцэж байна” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

90 настай Далай лам 1959 оноос хойш Энэтхэгт цагаачлан амьдарч байгаа бөгөөд Бээжингийн эрх баригчид түүнийг төрийн эсрэг боссон салан тусгаарлагч гэж үздэг.

Грэммийн шагнал хүртсэнээ мэдсэний дараа Далай лам нийтэлсэн мэдэгдэлдээ “Би энэхүү хүндэтгэлийг талархалтайгаар, даруу байдлаар хүлээн авч байна. Би үүнийг хувийн зүйл гэж үзэхгүй, харин бидний нийтлэг үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж үзэж байна” гэж бичжээ.

Шагналыг түүний өмнөөс аудио номыг бүтээхэд оролцсон уран бүтээлчдийн нэг Руфус Уэйнрайт гардаж авсан юм.

Өнгөрсөн онд Далай лам өөрийн залгамжлагчийг тодруулах төлөвлөгөөг баталсан нь Хятадын эрх баригчидтай харилцаа хурцдах бас нэг шалтгаан болж байв.

 

Эх сурвалж: BBC