Уншиж байна ...

"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлснээр замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн гэж дүгнэжээ.

Өнгөрөгч оны хоёрдугаар сараас арванхоёрдугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгасан байна. Тодруулбал өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгджээ.

Ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1,000-4,000 зөрчлийн “Шалгаж байна” мессэжийг жолоочид илгээдэг болжээ. Энэ нь жолооч эгнээ байраараа хөдөлгөөнд оролцохоос гадна авто замын хөдөлгөөний дүрмээ сахиж, хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцдог болж буй эерэг өөрчлөлт юм.

AI системийг нэвтрүүлснээр хүний оролцоо багасаж, хяналт шалгалтын ил тод байдал нэмэгдэн, замын хөдөлгөөний дүрмээ мөрддөг, жолооч, зорчигчийн аюулгүй байдал сайжрах бодит үр дүн гарч эхэлжээ гэж  гэж Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээлэв.

Камерын хяналтын ухаалаг системээр:

  1. Тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэх
  2. Гэрэл дохио зөрчих
  3. Нэгдүгээр эгнээгээр зорчих
  4. Эгнээ байр буруу эзлэх
  5. Автобусны буудал дээр зогсох
  6. Агшин зуурын хурд хэтрүүлэх
  7. Дундаж хурд хэтрүүлэх
  8. “Зогс” шугам давах
  9. Түр буюу удаан хугацаагаар зогсох
  10. Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулах зэрэг 10 зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулж байгаа билээ.