Уншиж байна ...

Өнөөдрөөс AI камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулж эхэллээ

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулах зохицуулалт өнөөдрөөс буюу 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. 

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2,600 гаруй камерыг шинээр суурилуулж, замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах ажлыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж байгаа билээ. 

"2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээж, торгууль ногдуулна.

Замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр бичигдэх бөгөөд программд алдаа гарахгүй. Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой, нотлох баримт бий" гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдсэн.

Камерын хяналтын ухаалаг системээр: 

  • тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэх,
  • гэрэл дохио зөрчих,
  • нэгдүгээр эгнээгээр зорчих,
  • эгнээ байр буруу эзлэх,
  • автобусны буудал дээр зогсох,
  • агшин зуурын хурд хэтрүүлэх,
  • дундаж хурд хэтрүүлэх,
  • "Зогс" шугам давах,
  • түр буюу удаан хугацаагаар зогсох,
  • явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулах зэрэг 10 зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулах юм байна.