Уншиж байна ...

“Номин Даатгал” ХХК үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Номин Даатгал” ХХК үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү хугацаа нь зөвхөн он цагийн тоо биш, харин харилцагчдын итгэл, байгууллагын тогтвортой бодлого, мэргэжлийн багийн тууштай хөдөлмөрөөр хэмжигдэх замнал байлаа.

зураг
 

Компанийн хөгжлийн суурь нь богино хугацааны ашиг бус, урт хугацаанд үнэ цэн бүтээх стратеги байсан. Үүний үр дүнд “Номин Даатгал” ХХК өнөөдөр эх орныхоо өнцөг булан бүрд даатгалын үйлчилгээг иргэн, байгууллагад ойр, хүртээмжтэй хүргэж байна.

зураг
 

25 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, итгэлийг дараагийн шатны хөгжил рүү чиглүүлж, “Номин Даатгал” ХХК харилцагч төвтэй үйлчилгээ, хүний нөөцийн хөгжил, дижитал шилжилтэд суурилсан стратегийг тууштай хэрэгжүүлэхээр зорьж байна. Ирэх жилүүдэд бид даатгалын салбарын тогтвортой хөгжлийг дэмжсэн, нийгэмд бодит үнэ цэн бүтээсэн шийдлүүдийг санал болгосоор байх болно.

зураг
 

“НОМИН Даатгал” ХХК-ийн үйл ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжихөд итгэл хүлээлгэн хамтран ажилласан даатгуулагчид болон компанийн мэргэшсэн, хичээнгүй хамт олондоо 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.