Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Дэд сайд Г.Амартүвшин хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бүхий л түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг онцлоод энэ онд хэрэгжүүлэх харилцан айлчлал, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг сайжруулах асуудлаар Элчин сайдтай санал солилцов.
Элчин сайд Чой Жин Вон Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх чармайлттай ажиллаж буйгаа илэрхийлээд харилцан айлчлалууд нь хоёр улсын итгэлцлийг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!