Улсын хэмжээнд 10-15 настай хүүхдүүд улаанбурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалт эхэлж байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ.
Үүнд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байгааг ХӨСҮТ сануулсан юм.
Нэмэлт дархлаажуулалт нь өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.
Дархлаажуулалт хийх байршил:
Ашиглаж буй вакцин нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын холбогдох шаардлагыг бүрэн хангасан аюулгүй, чанарын баталгаатай вакцин юм байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!