Уншиж байна ...

ФОТО: Оскарын шагналт баримтат киноны эзэн Алекс Хоннолд 101 давхар барилгын оройд гарчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
29 минутын өмнө
Reuters
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Оскарын шагналт баримтат киноны гол дүр болох экстрим спортын тамирчин Алекс Хоннолд Тайпэй хотын "Taipei 101" давхрын оройд ямар нэг хамгаалалтын бүс, хэрэгсэлгүй авирчээ.

2004 оны арванхоёрдугаар сарын 31-нд албан ёсоор нээлтээ хийсэн 508 метр өндөр, 101 давхар бүхий уг барилгын оройд гарсан анхны хүн бол Францын уулчин Ален Робер байв. "Хүн аалз" хочит Робер оройд нь гарахын тулд дөрвөн цаг зарцуулсан юм.

Тэгвэл Алекс Хоннолд авирах үйл явцаа Netflix болон Skyscrapper-аар шууд дамжуулсан байна. Өдгөө 40 настай америк эр 92 минутад зорилгоо биелүүлсэн аж.

Тэрбээр нэгдүгээр сарын 23-ны Баасан гарагт авирахаар төлөвлөсөн ч цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан хойшлуулжээ.

Алекс Хоннолд АНУ-ын Калифорни мужийн Еосиметийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байх "El Capitan" хаданд хийсэн авиралтаа баримтат кино болгож 2018 онд "Free Solo" нэрээр олны хүртээл болгож байв. Уг кино $2 саяар бүтээд $29.3 саяын ашиг олсон. Үүгээр ч зогсохгүй 2019 оны Оскарт шилдэг баримтат киногоор шалгарч байсан юм. 

ФОТО 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг