Уншиж байна ...

Аэро Монголиа ХХК нислэгийн тийздээ урьдчилгаа, шимтгэлгүй хуваан төлөх боломжийг бүрдүүллээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Аэро Монголиа ХХК нь зорчигчдодоо зориулан нислэгийн тийзийг урьдчилгаа төлбөргүй, шимтгэлгүйгээр 4–12 сарын хугацаанд хуваан төлөх шинэ боломжийг нэвтрүүлээд байна. Энэхүү үйлчилгээ нь Pocket Zero аппликэйшний Leasing үйлчилгээнд суурилж хэрэгжиж байгаа юм.

Тус компани Монголчуудын идэвхтэй зорчдог Сөүл, Токио, Хөххот, Ханой чиглэлд тогтмол шууд нислэг үйлддэг бөгөөд ойр ойрхон зорчдог, эсвэл төлбөрийн уян хатан нөхцөл хайж буй зорчигчдод энэхүү шийдэл нь бодит дэмжлэг болохоор байна.

Pocket Zero аппликэйшн гэж юу вэ?

Pocket Zero нь хэрэглэгчдэд хуваан төлөх, санхүүгийн уян хатан шийдэл санал болгодог дижитал платформ бөгөөд Leasing үйлчилгээний хүрээнд хэрэглэгчийн зээлийн эрхийг түргэн шуурхай, цахимаар шалгах боломжийг олгодог.

Хэрэглэгч аппликэйшнд нэвтэрч зээлийн эрхээ шалгуулсны дараа, боломжтой гэж баталгаажсан тохиолдолд Аэро Монголиа ХХКшууд хандан тийзээ богино хугацаанд баталгаажуулж авах боломжтой.

Ингэснээр зорчигчид нислэгийн тийзээ нэг дор их хэмжээний төлбөр төлөх шаардлагагүйгээр, өөрийн санхүүдээ тохируулан төлөх нөхцөл бүрдэж байна.

Та тийзээ зээлээр авах тохиолдолд Аэро Монголиагийн 70103030 дугаар эсвэл Facebook messenger-т шууд хандаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.